ОУВС юанийн тусгай зээлжих эрхийн хувь хэмээг өсгөв
2022-05-17 20:17:59
Share
Share this with Close
youtube WeChat

Юань нь ОУВС-гийн зээлжих тусгай эрхийн шалгалтыг амжилттай давсны зэрэгцээ эрхийн хувь хэмжээг өсгөсөнд холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 17-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгээс Хятад улсын өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого болон эдийн засаг нийгмийн хөгжлийн олсон ололт амжилтыг бүрэн гүйцэд үнэлсэн бөгөөд юанийн олон улсын нөөцийн валютад эзлэх байр суурь улам дээшлэх, юанийн хөрөнгийн олон улс дахь татах хүчин эрчимжихид тустай гэв.

Эх сурвалжид мэдээлснээр, ОУВС саяхан таван жил тутамд гаргадаг зээлжих тусгай эрхийн үнэлгээний шалгалтаа дуусгаж, юанийн зээлжих тухай эрхийн хувь хэмжээ 10.92% байсныг өсгөөд 12.28% хувь болгожээ. Энэ нь юань 2016 онд SDR зээлжих тусгай эрхийн валютын багцанд орсноос хойш анх удаа үнэлгээний шалгалт хийсэн явдал юм.

Ван Вэньбинь хэлэхдээ: “Дараагийн шатанд Хятад улс банк санхүүгийн зах зээлийн өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй байдлыг гуйвшгүй урагш ахиулж, хилийн чанадын хөрөнгө оруулагчид Хятад улсын зах зээлд орж хөрөнгө оруулах процессыг улам хялбар болгож, хөрөнгө оруулалт хийж болох хөрөнгийн төрөл зүйлийг нэмэгдүүлэн, бизнес эрхлэлтийн орчныг улам сайжруулж, хилийн чанадын хөрөнгө оруулагчид болон олон улсын хөрөнгө оруулалтын байгууллага Хятад улсын зах зээлд хөрөнгө оруулахад нь илүү ашигтай орчныг бүрдүүлж өгөх болно” гэжээ.