Хятад, Японы гадаад харилцааны сайд нар цахимаар уулзжээ
2022-05-18 16:16:48
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И тавдугаар сарын 18-нд Японы Гадаад харилцааны сайд Хаяши Ёшимаса нар цахим уулзалт хийжээ.

Ван И хэлэхдээ, энэ жил Хятад, Япон хэвийн дипломат харилцаагаа сэргээсний 50 жилийн ой тохиож байна. Шинэ цаг эриний шаардлагад зохицсон Хятад Японы харилцааг хөгжүүлэх тухайд хоёр орны удирдагчид өнгөрсөн жил чухал нийтлэг ойлголтод хүрсэн бол хэвийн дипломат харилцаагаа сэргээсний 50 жилийн ойн боломжоор хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг бэхжүүлэн, амар хялбар олдохгүй найрсаг харилцааны ололт амжилтыг хамгаалж хөгжүүлэх ёстой гэжээ.

Сүүлийн үе Тайвань зэрэг Хятад улсын амин чухал ашиг сонирхолтой холбогдсон том чухал асуудлаар Японы тал маш назгай, буруу байр суурь баримталж, зарим улс төрчид санаатайгаар Хятад улсыг харлуулах оролдлого хийж байгаа нь хоёр тал хоорондын итгэлцлийг ноцтой хохироож байна. Түүхэн сургамжийг бат цээжлэх ёстой. Тиймээс Японы тал өмнө нь хийсэн амлалтаа мөрдөж, Хятад улстай хамтаар дипломат харилцаагаа хэвийн болгосны 50 жилийн туршид бүтээсэн чамгүй ололт амжилтыг сайтар хамгаалах хэрэгтэй юм гэж Ван Их хэллээ.

Хаяши Ёшимаса хэлэхдээ, Япон, Хятад маш өргөн хүрээнд нийтлэг ашиг сонирхолтой бөгөөд хамтын ажиллагааны өргөн боломж, хэтийн төлөвтэй юм. Энэ жил хоёр орон хэвийн дипломат харилцаагаа сэргээсний 50 жилийн ой тохиож байгаа бол хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтын дагуу хоёр талт бүтээлч, тогтвортой харилцааг хөгжүүлэхийг хичээх ёстой. Хятад улстай хамтаар дипломат харилцаагаа хэвийн болгох эхэн үеийн байр суурь, зорилтоо умартахгүй байж, санал бодлоо илэн далангүй солилцож, эмзэг асуудлуудыг эвтэй зохицуулан, улс төрийн итгэлцлээ улам бэхжүүлэхэд Японы тал бэлэн байна гэжээ.

Хоёр талаараа бас бүс нутгийн болон олон улсын халуун цэгийн асуудлаар санал солилцжээ. 

Д.Хүчитбаатар