Ливаны шинээр сонгогдсон парламентын гишүүний жагсаалт гарчээ
2022-05-18 10:40:01
Share
Share this with Close
youtube WeChat

Ливаны Дотоод хэргийн сайд Бассам Маурави 17-нд шинээр сонгогдсон парламентын гишүүний жагсаалтыг зарлажээ.  

Ливанд 15-нд  парламентын сонгууль болж,  128 суудлын төлөө 718 нэр дэвшигч өрсөлдөж сонгуулийн ирц 41 хувьтай байна. "Oriental-Today" мэдээллийн сайт Дотоод хэргийн яамнаас зарласан шинээр сонгогдсон парламентын гишүүний жагсаалтыг үндэслэн  мэдээлснээр, “Хезболла” болон түүний улс төрийн  холбоотон болох Шийтийн Амилын хөдөлгөөн, Эрх чөлөө эх оронч хөдөлгөөн зэрэг нь 60 орчим суудал эзэлсэн  ч тал хувийг нь давж чадалгүйн улмаас парламентын олонх суудлыг олж  чадаагүй гэжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар, ямар нэгэн нам бүлэг, холбоотон бүлэг парламентын ихэнх  суудлыг эзэлж чадаагүйн учраас  Ливаны цаашдын улс төрийн нөхцөл байдалд тодорхойгүй хүчин зүйл олон байна гэжээ.