БРИКС-ийн орнуудын гадаад харилцааны сайд нарын уулзалт болно
2022-05-18 19:59:39
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 18-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ: БРИКС-ийн орнуудын гадаад харилцааны сайд нарын уулзалт 5-р сарын 19-нд цахим хэлбэрээр явагдах болно. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И хурлыг даргалж, Өмнөд Африкийн Гадаад харилцааны сайд Наледи Пандор, Бразилийн Гадаад харилцааны сайд Карлос Франса, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, Энэтхэгийн Гадаад харилцааны сайд С.Жайшанкар нар оролцох болно гэж мэдэгдлээ.

Ван Вэньбинь хэлэхдээ: БРИКС-ийн орнууд бол дэлхий дахинд нэлээд их нөлөөтэй шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж буй орнуудын хамытн ажиллагааны механизм юм. Зуун жилд тохиолдоогүй цар тахал, зуун жилд байгаагүй өөрчлөлт давхацсан нөхцөл байдалд БРИКС-ийн механизм нь шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, цар тахлын халдварын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлтэд маш онцгой ач холбогдолтой юм гэв.