БНХАУ Эквадорт вакцины тусламж үзүүлэв
2022-05-18 16:32:44
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын тусламжтай COVID-19 вакцины шинэ багц 17-ны өдөр Эквадорын нийслэл Кито хотын нисэх онгоцны буудалд хүрэв. Эквадорын дэд ерөнхийлөгч Борреро, Гадаад хэргийн сайд Ольгуин, Эрүүл мэндийн дэд сайд Морейра болон Хятадаас Эквадор улсад суугаа элчин сайд Чэнь Гүө-Иү нар вакцины багцыг нисэх онгоцны буудалд угтан авлаа. 

Борреро гардуулах ёслол дээр хэлэхдээ, одоогийн байдлаар Хятадаас нийлүүлсэн вакцин нь Эквадорын хүлээн авсан нийт вакцины 53% орчим хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь Эквадорт тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдийн засгийг сэргээх бат бөх суурийг тавьсан,  Эквадор үүний тусыг хэзээ ч мартахгүй гэжээ.

Эквадорын Эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, 2021 оны нэгдүгээр сард COVID-19 вакцинжуулалтын үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 13.9 сая гаруй хүн вакцины хоёр тунд хамрагдсан нь зорилтот хүн амын 83.23 % эзэлж байна. Вакцинжуулалтын хөтөлбөр амжилттай хэрэгжсэний ачаар Эквадор улс нь тахлын тархалтыг хяналтандаа авч, халдвар авсан хүний тоо хоёр сар дараалан 5%-иас доогуур байгаа бөгөөд энэ нь эдийн засаг, нийгмийн хэвийн амьдралыг баталгаажуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байна гэжээ.