Украины хямрал бол олон туйлт, ганц туйлт тэмцлийн төвлөрсөн илрэл
2022-05-18 23:11:20
Share
Share this with Close
youtube WeChat

Украины хямрал үргэлжилсээр байна.Турк улс Орос,Украины Хар тэнгисийн хөрш орон болохын хувьд нөхцөл байдлын хөгжлийг анхааралтай ажиглаж байна. Саяхан Туркийн Зэвсэгт хүчний тагнуулын газарт ажиллаж байсан ахлах офицер Хятадын Төв радио телевизийн сурвалжлагчид өгсөн тусгай ярилцлагадаа, Украины хямарлын мөн чанар нь үнэндээ АНУ-ын хөөцөлдөж буй ганц туйлт ноёрхол, Оросын санаачилж буй олон туйлт дэглэм хоорондын тэмцэл юм гэжээ. Одоо та бүхэн Турк дахь Хятадын Төв радио телевизийн сурвалжлагч Ян Вэйгийн ирүүлсэн мэдээллийг хүлээн авч сонсоно уу.

Энэ жил 71 настай дэслэгч генерал Паикинг Туркийн Зэвсэгт хүчний жанжин штабын тагнуулын хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Украины хямралын үндсэн шалтгааныг Орос, Америк хоорондын маргаан гэж тэрээр үзэж байна.

"АНУ ганц туйлт дэлхий ертөнцийг эрэлхийлж байгаа бол Орос зэрэг бусад ихэнх улс орнууд олон туйлт дэлхийг бий болгохыг хүсэж байна. Харин ингэхэд хүрвэл АНУ тэргүүтэй барууны орнууд дур зоригоор аашилж чадахгүй болно. Украины хямарлын жинхэнэ шалтгаан ийм л байгаа."

Паикинг хэлэхдээ, Украины хямрал бол олон туйлт ба ганц туйлт хоорондын тэмцлийн төвлөрсөн илрэл юм. АНУ зэрэг барууны бусад орнуудын нөлөөгөөр Украйны асуудал аажмаар хямрал болон хувирч, улмаар мөргөлдөөн үүсгэжээ. НАТО-г зүүн тийш өргөжих, олон улсын дэглэмийн төлөөх тэмцэл нь мөргөлдөөн эхэлсний цаад үнэн юм.
Паикинг онцлон тэмдэглэхдээ, АНУ нэг талаар Украин руу их хэмжээний зэр зэвсэг нийлүүлж, нөгөө талаар ОХУ-ын эсрэг олон хориг арга хэмжээ авч, мөргөлдөөнийг тасралтгүй өөгшүүлж, Оросын хүчнийг бууруулан, өөртөө ашиг хүртэхийг бодож байна. Ялангуяа Орос, Украин хоёр Истанбулын хэлэлцээнд нааштай ахиц гарсны дараа АНУ зэрэг барууны бусад орнууд хэлэлцээрийн уур амьсгалыг алдагдуулж, мөргөлдөөнийг эртхэн зогсоохыг хүсэхгүй байгаа юм.

"АНУ мөргөлдөөнийг үргэлжлүүлэхийг хүсэж байна, яагаад гэвэл АНУ Оросыг унагахын зэрэгцээ үргэлжлэн цэргийн зэвсэг тоноглол зарж, Орос-Украины мөргөлдөөнийг ашиглан НАТО-г нэгтгэхийг хүсэж байна."

Орос- Украины мөргөлдөөнийг мэдээлэхдээ АНУ зэрэг барууны бусад орнууд өөрсдийн хяналтанд байдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, харилцаа холбооны олон арга барил, ардчилал, шударга ёсны нэрийг ашиглан үнэн байдлыг сайн мэдэхгүй олон хүнийг хуурч мэхэлсэн явдал, хүмүүс Америкийн жинхэнэ нүүр царайг таних ёстой хэмээн Паикинг онцолжээ.

"АНУ бусад орон руу дайн дэгдээж, хөндлөнгөөс оролцохдоо "хүний эрх", "ардчилал", "шударга ёсыг эрхэмлэх" нэрээр өөрийгөө байнга шударга ёсны төлөөлөл хэмээн өргөмжилдөг."

Паикинг хэлэхдээ, Украины хямралын ард АНУ-ын ганц туйлт дэлхийн ноёрхлыг хөөцөлдөх хүсэл эрмэлзэл байгаа бол Орос зэрэг бусад орон нь АНУ-ыг харин энэ зам дахь харш саад гэж үзэж байна. Ирээдүйд ганц туйлт ноёрхол, олон туйлт дэлхий хоорондын сөргөлдөөн үргэлжилсээр байх болно.