Өөрийн амлалтаасаа урвах нь зохих ёстой үр дагавараа амсах болно
2022-05-18 19:58:05
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Тэнгисийн армийн адмирал Майкл Гилдей саяхан хэлэхдээ: Тайвань заавал зэр зэвсэг болон сургуулилт зэрэг цэргийн хүчнээ дээшлүүлэхээр дамжин Хятад улсын эх газраас учруулж болзошүй аюул заналхийллээс сэргийлэх хэрэгтэй гэсэн байна. Үүнд чиглүүлэн Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 18-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Америкийн талын холбогдох үг яриа нь Тайваний асуудал дээр Америкийн талаас Хятадын талд хийсэн амлалтаас няцаж, Хятад улсын дотоод засаглалд гар дүрж байна, Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж байна гэжээ.

Вань Вэньбинь хэлэхдээ: “БНХАУ, АНУ дипломат харилцаа тогтоосон албан мэдэгдэл” болон “8-р сарын 17-ны албан мэдэгдэл”-д, АНУ нь БНХАУ-ын засгийн газар бол Хятад улсын цорын ганц хууль ёсны засгийн газар гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Хятад улсын байр суурь буюу тухайлбал зөвхөн нэг Хятад улс бий, Тайвань бол Хятад улсын нэг хэсэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. “БНХАУ, АНУ-ын Шанхайн албан мэдэгдэл”-д ч Тайваний хоолойн хоёр эрэгийн бүх Хятад хүмүүс бүгдээрээ зөвхөн нэг Хятад улс бий, Тайвань бол Хятад улсын нэг хэсэг хэмээн үзэж буйг хүлээн таньж, АНУ-ын засгийн газар энэ байр суурьд эргэлзэхгүй гэдгээ тэмдэглэсэн байдаг гэв.

Ван Вэньбинь хэлэхдээ: “Өөрийн хэлснээсээ урвах нь тус биеийн имижийг хохироох төдийгүй зохих ёстой үр дагаварыг амсах болно. Тайваний асуудал дээр хийсэн амлалтаасаа няцах нь түүхийн шийтгэлийг хүлээх нь гарцаагүй. Нэг Хятад улсын зарчим болон Хятад Америкийн хамтарсан гурван албан мэдэгдлийн тогтоолыг журамлан сахиж, “Тайванийг тусгаар тогтнуулах”-ыг дэмжихгүй гэсэн байр сууриа бодитоор хэрэгжүүлэн, Хятад, Америкийн харилцаа болон Тайваний хоолойн энх тайван тогтвортой байдлыг ноцтой хохироохоос зайлсхийхийг бид Америкийн талд шаардаж байна” гэжээ.