Ван И: Япон, Америкийн хоёр талт хамтын ажиллагаа “Фракц хоорондын сөргөлдөөн” сэдэх ёсгүй
2022-05-18 18:59:40
Share
Share this with Close
youtube WeChat

Тавдугаар сарын 18-нд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Японы Гадаад харилцааны сайд Хаяаши Ёшимасатай цахим уулзалт хийх үеэр Хятад улсад чиглүүлсэн Япон, Америкийн назгай, сөрөг үг яриа, үйл ажиллагааны талаар байр сууриа тодорхойлжээ.

Ван И: Японы тал “Америк-Япон-Энэтхэг-Австралийн дөрвөн талт механизм”-ийн чуулга уулзалт гэгчийг зохион байгуулах гэж байна. Америкийн удирдагч оролцох эсэх нь тодорхойгүй байхад л Япон, Америк холбоолон Хятад улсын эсрэг ажиллах тухай яриа хөвөрч эхэлсэн нь үнэхээр сэжиг төрүүлж байна. Япон, Америк холбоотон орон бол Хятад, Япон бол энх тайван, найрамдлын гэрээ байгуулсан орон юм. Япон, Америкийн хоёр талт хамтын ажиллагаа нь “Фаракс хоорондын сөргөлдөөн” гэгчийг сэдэж, улмаар Хятад улсын бүрэн эрх, аюулгүй байдал болон хөгжлийн ашиг сонирхлыг хохироох ёсгүй. Тиймээс Японы тал түүхээс сургамж авч, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг харгалзан, үг яриа, үйл ажиллагаагаа хичээж, бусдын “шатрын хөлөг” болж, хөрштэйгөө сөргөлдөхгүй байхыг хүсэж байна гэжээ.