АНУ-ын бууны үйлдвэрлэл огцом нэмэгджээ
2022-05-18 16:18:56
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 17-ны өдөр Америкийн архи, тамхи, галт зэвсэг, тэсрэх бодисын товчооны (ATF) сүүлийн тайланд дурдсанаар, АНУ-д зөвшөөрөлтэй буу үйлдвэрлэгчид 2020 онд нийт 11.3 сая галт зэвсэг үйлдвэрлэсэн нь 2000 оныхоос 187%-иар нэмэгдсэн байна.

Мэдээлэлд дурдсанаар, “Хар захын буу” буюу хувийн хэвшлийн үйлдвэрлэсэн серийн дугааргүй галт зэвсгийг гэмт хэрэгт ашиглах нь нэмэгдсээр байна. 2021 оны эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын явцад 19344 “Хар захын буу” илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээлэв. “Хар захын буу”-г эрүүгийн мөрдөн байцаалтын явцад илрүүлэх боломжгүй бөгөөд шалгалт шүүлэггүйгээр худалдаж авах боломжтой тул гэмт хэрэгтнүүд  түгээмэл ашигладаг.

АНУ-ын Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр 2020 онд галт зэвсэгтэй холбоотой хүн амины хэрэг сүүлийн 26 жилийн дээд түвшинд хүрсэн бөгөөд үргэлжлэн нэмэгдэх хандлагатай байна.