Эв нэгдэлгүй Америкийн нийгэм эмгэнэлтэй байна
2022-05-18 14:36:37
Share
Share this with Close
youtube WeChat

Америкт "Ковид-19" цар тахлын улмаас нэг сая хүн алтан амиа алдаад байна. АНУ-ын "Forbes" сэтгүүлд саяхан хэвлэгдсэн “Тахлаар нэг сая хүнээ алдсаны дараах АНУ” гэсэн өгүүлэлд, Ковид-19 цар тахал нь АНУ-ын иргэдийн нас баралтын гурав дахь томоохон шалтгаан болоод байгаа талаар дурджээ. Энэхүү тахлаар нас барагсдын тоо сүүлийн 10 жилд халдварт ханиадаар хорвоог орхисон хүний тооноос даруй 3 дахин, өнгөрсөн 40 жилийн хугацаанд ДОХ-оос болж нас барсан хүний тоотой тэнцэж байна. Мөн дэлхийн хоёр том дайнд АНУ-ын амь насаа алдсан хүний тоон нийлбэрээс 2 дахин их байна гэж онцолжээ. АНУ-ын халдварт өвчин судлаач Энтони Фаучигийн үзэж буйгаар энэхүү тоо нь маш гутамшигтай зүйл ажээ. 

Түүнээс ч харамсалтай нь энэхүү цар тахал АНУ-ын улс төрчдийн нэг нэгнийхээ эсрэг давшилдаг улс төрийн зэвсэг болж, АНУ-ын нийгмийг талцаж хуваагдсан, эв нэгдэлгүй байдалд оруулаад байна. Вакцин тариулах, маск зүүх нь зөв буруу эсэх дээр хүртэл америкчууд нэгдмэл байр сууринд хүрч чадахгүй маргаж мэтгэлцсээр ажээ. Зарим улс төрчид нь хувийн болон нам бүлгийнхээ ашиг сонирхлын төлөө элдэв цуурхал тарааж олон нийтийг төөрөгдүүлж байна. 

Хьюстоны нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн төвийн ковид-19 цар тахлын дуудлага дээр ажиллаж буй ахлах эмч Жосеф Варон хэлэхдээ, Америкийн удирдлага зөв байсан бол хүмүүс сая саяараа нас барахгүй байх байлаа гэжээ. АНУ-ын батлан хамгаалахын сайд асан Марк Эспер дүгнэхдээ, АНУ-д нүүрлэж буй хамгийн том заналхийлэл бол цар тахал биш харин хоёр намын талцал юм гэжээ.