Сүүлийн жилүүдэд байгалийн үзэсгэлэнт газар, түүхэн дурсгалт өв, нэрийн хуудас болсон барилга байгууламжийн хэлбэрт дүрс бүхий зайрмаг ихээхэн моод болж байна. Элдэв сонин хэлбэртэй зайрмаг аялал жуучлалын хамгийн сонирхолтой бүтээгдэхүүн боллоо. Тоо бүртгэлээс үзэхэд Хятад улсад жилд 10 сая орчим “Үзэмжит” зайрмаг зарагдаж байгаа гэнэ шүү. Уул чулуу, барилга байгууламж, түүхэн өвийг хөлхөж, амтлаад явах бас л сонин мэдрэмж шүү дээ. Хятадын аялал жуучлалын өдөр 5-р сарын 19-нд тохиодог. Аялал жуучлалын өдрийн бэлэг болгож та бүхэндээ “үзэсгэлэнт” зайрмагийг толилуулж байна.