Ши Жиньпин Маркос Жуниортай утсаар ярив
2022-05-18 14:42:06
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 5-р сарын 18-нд Филиппиний Ерөнхийлөгч Маркос Жуниортай утсаар ярьжээ. 

Ши Жиньпин онцлохдоо, Та Хятад Филиппиний харилцааны хөгжилд биечлэн оролцсоор ирсэн  бөгөөд Хятад Филиппиний найрамдлын бүтээн байгуулагч, дэмжигч  юм. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Хятад Филиппин хоёр орон сайн хөршийн  найрамдалт харилцааг баримталж,  хамтдаа хөгжин, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг тогтоосон. Хоёр тал яриа хэлцэл, зөвшилцлийн замаар санал зөрөлдөөнөө үр ашигтай зохицуулж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхтэй ахиулснаар  хоёр орны харилцаа баялаг үр дүнд хүрсэн юм. Хятад Филиппиний нөхөрлөл хоёр орны ард түмний нийтлэг хүлээлтэд нийцэж байгаа бөгөөд Хятад Филиппиний хамтын ажиллагаа хоёр орны ард түмний нийтлэг ашиг сонирхолд нийцэж байгааг бодит баримт нотолж байна. Хятад улс  Филиппинтэй төр улсын  засаглал, удирдлагын туршлага солилцоогоо эрчимжүүлж, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрчим хүч, боловсрол зэрэг салбарууд болон цар тахлын эсрэг хамтын ажиллагаа, тахлын дараах сэргэн босголтын  ажил зэргээр  хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна. 

Мөн Хятад улс нь Филиппиний эдийн засаг, нийгмийн хөгжилд үргэлжлэн идэвхтэй дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаа гэжээ. 

Маркос Жуниор хэлэхдээ, Филиппиний ард түмэн Хятад улсыг хамгийн чухал түншийн  нэг гэж үздэг. Филиппиний шинэ засгийн газар Филиппин Хятадын харилцааг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгож, Хятад улстай бүх түвшний солилцоогоо бэхжүүлэн, эдийн засаг, худалдаа, дэд бүтэц, эрчим хүч, соёл, боловсрол зэрэг олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болно. Миний бие Филиппин Хятадын цаашдын харилцаанд маш хүлээлттэй байж, Хятадын талтай хамтдаа хоёр орны харилцааг нэн өндөр түвшинд хүргэхэд бэлэн байна гэжээ.