Цээнэ цэцэг(Paeonia lactiflora) бол Хятад улсад бараг 4000 гаруй жил тарьж ургуулсан түүхтэй, Хятадын “Зургаан нэрт цэцэг”-ийн нэг юм.
Цээнэ цэцэг нь Хятад улсад жил бүрийн тавдугаар сард, нарны хорин дөрвөн улирлын “өчүүхэн дүүрэн” тохиох үеэр ид цэцэглэдэг юм.
Цээнэ цэцэг тэр чигтээ эрдэнэс юм. Дэлбээг нь гоёл чимэглэлийн зориулалтаар, үндсийг нь эм болгон ашиглаж болно. Үрийн тосны агууламж нь 25% орчим байдаг бөгөөд энэ нь саван, будаг хийхэд тохиромжтой. Түүнчлэн цээнэ цэцгийг хатаасны дараа цэцгийн цай, гоо сайхны бүтээгдэхүүний түүхий эд болгон ашигладаг.
Цээнэ цэцэг нь цусыг тэжээж элэг “зөөлрүүлэх”, халууныг буруулж толбо арилгах, зүрх болон уушгийг чийгшүүлэх, арьс арчилгаа, гоо сайхны үйлчилгээтэй.