ЕХ 300 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын төсөл боловсруулав
2022-05-19 16:04:17
Share
Share this with Close
youtube WeChat

Европын холбооны комиссын 18-ны өдөр нийтэлсэн нэг төлөвлөгөөнд, ойрын хэдэн жилд Оросын чулуужсан түлшний хараат байдлыг бууруулж, цэвэр эрчим хүч рүү шилжих үйл явцыг хурдасгахын тулд 300 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт бүхий багц арга хэмжээ авна гэж тэмдэглэжээ.

Европын холбооны комиссын Ерөнхийлөгч Фон дер Лейен мөн өдөр ЕХ-ны төв байранд хөрөнгө оруулалтын багц төлөвлөгөөг зарлав. Одоогийн байдлаар ЕХ-ны импортын эрчим хүчний тухайд байгалийн хийн 40% орчим хувь, газрын тосны 30% орчим хувь, нүүрсний 20 % орчим хувийг ОХУ-аас импортолж байна. Оросын эрчим хүч нь Европын холбооны эрчим хүчний хэрэглээний зах зээл, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Мөн өдөр Европын холбооны комисс мөн Украинд 9 тэрбум еврогийн зээл олгохыг санал болгов. Энэ зээлийг Украины хэвийн үйлдвэрлэл, сэргээн босголтод тусална гэж ЕХ мэдэгджээ.