Ши Жиньпин БРИКС-ын орнуудын гадаад харилцааны сайд нарын уулзалтын нээлтийн ёслолд видеогоор илтгэл тавив
2022-05-19 21:15:02
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 19-нд Хятад улсын дарга Ши Жиньпин БРИКС-ийн орнуудын гадаад харилцааны сайд нарын уулзалтын нээлтийн ёслолд видеогоор илтгэл тавив.

Ши Жиньпин хэлэхдээ: Өдгөө зуун жилд байгаагүй өөрчлөлт, зуун жилд тохиолдоогүй цар тахал давхацсан нөлөөний улмаас олон улсын чиг хандлагад тогтворгүй, тодорхойгүй, аюултай хүчин зүйл өдөр ирэх тусмаа нэмэгдэж байна. Гэхдээ энх тайван хийгээд хөгжлийн эрин үеийн гол сэдэв өөрчлөгдөөгүй, улс орнуудын ард түмний сайн сайхан амьдралын төлөөх эрэл тэмүүлэл өөрчлөгдөөгүй, олон улсын хамтын нийгэмлэгийн зовлон бэрхшээлээ хамтатган, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх түүхэн үүрэг зорилт ч өөрчлөгдөөгүй юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй, эерэг, бүтээлч хүчин нь болсны хувьд БРИКС-ийн орнууд итгэл үнэмшлээ бататган, сорилтын эсрэг зоригтой хандаж, бодит үйл ажиллагаагаараа энх тайван хөгжлийг ахиулан, шударга ёсыг хамгаалж, ардчилал эрх чөлөөг санаачилж, донсолгоо өөрчлөлтийн үед буй олон улсын харилцаанд тогтвортой байдал болон эерэг энергийг нэмэрлэх ёстой гэв.

Ши Жиньпин онцлохдоо: Бусад орны аюулгүй байдлаар золиос болгож, өрөөсгөлөөр өөрийн аюулгүй байдлаа хөөцөлдөх нь шинэ зөрчил, эрсдэл үүсгэнэ гэдгийг түүх, бодит байдал бид бүхэнд хэлж өглөө. Дэлхий нийтээрээ зовлон жаргалаа хамтатгахыг ахиулахын тулд би түрүүхэн Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дурдсан билээ. БРИКС-ийн орнууд улс төрийн итгэлцэл болон аюулгүйн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудал дээр нягт зөвшилцөн зохицуулж, харилцан нөгөө талынхаа амин чухал ашиг сонирхол, анхаарч буй чухал асуудлыг харгалзан үзэж, харилцан бие биенийхээ бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг тусыг хүндэтгэн, ноёлогч үзэл, хүчний улс төрийг эсэргүүцэж, хүйтэн дайны сэтгэхүй хийгээд бүлэглэлийн сөргөлдөөнийг эсэргүүцэж, хүн төрөлхтөний аюулгүй байдлын нэгдмэл цогцыг хамтдаа бүтээн байгуулах хэрэгтэй гэв.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Хөгжил бол шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж буй орнуудын хамтын үүрэг хариуцлага юм. Төрөл бүрийн эрсдэл сорилтын өмнө шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж буй орнууд эв нэгтэй хамтран ажиллахыг эрчимжүүлэх нь урьд өмнөх аль ч үеэс илүү чухал болж байна. Таван орон илүү олон шинээр хөгжиж буй зах зээлийн орон болон хөгжиж буй орнуудтай яриа хэлэлцээ, солилцоо өрнүүлж, итгэлцлээ нэмэгдүүлэн хамтын ажиллагааны холбоосоо эрчилж, ашиг тусын уялдаагаа гүнзгийрүүлэн, хамтын ажиллагааны үр өгөөжийг улам нэмэгдүүлж, урагшлан дэвшиж буй хүчнүүдийг нягтруулж, хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах сайн сайхан хэтийн зорилтын төлөө илүү их хувь нэмрээ оруулах ёстой гэв.