Ян Жечи Жейк Салливантай утсаар ярьжээ
2022-05-19 11:11:35
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 5-р сарын 18-нд, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны Тамгын газрын дарга Ян Жечи урилгаар АНУ-ын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливантай утсаар ярьжээ. 

Ян Жечи хэлэхдээ, сүүлийн өдрүүдэд хоёр тал арми, цаг уурын өөрчлөлт, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарын хүрээнд яриа хэлэлцээ хийсэн нь үр ашигтай бөгөөд яриа хэлэлцээний эрч хүчийг хэвээр хадгалах ёстой гэлээ. Түүнчлэн нэг зүйлийг дурдахад, тодорхой цаг хугацаанд АНУ Хятадын дотоод засаглалд бүдүүлгээр гар дүрсэн цуврал арга хэмжээ авсан бөгөөд Хятадын ашиг сонирхлыг хохироосон үг яриа, буруу үйлдэл гаргасан, үүнийг Хятад улс эрс эсэргүүцэн, хүчтэй хариу арга хэмжээ авах болно. Америкийн тал яриа үйлдлээ нэгтгэж, холбогдох амлалтаа бодитоор хэрэгжүүлэн, Хятадын талтай  санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, илүү бүтээлч ажил хийж, Хятад Америкийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжлийн зөв замд эргүүлийг зөвлөж байна гэжээ. 

Тэрээр онцлохдоо, Тайвань асуудал нь Хятад Америкийн харилцааны хамгийн чухал, эмзэг, гол асуудал болно. Сүүлийн үед Америкийн талын Тайванийн асуудлаарх бодит үйл ажиллагаа нь мэдэгдлээсээ тэс өөр байна. Америкийн тал нөхцөл байдлыг тодрохтой хүлээн зөвшөөрч, нэг Хятадын зарчмыг баримталж, Хятад Америкийн хамтарсан гурван мэдэгдлийн холбогдох журмыг даган мөрдөхийг Америкийн талаас шаардаж байна. Хятад улс өөрийн бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг сонирхлоо хамгаалахын тулд эрс хариу арга хэмжээ авах болно гэжээ. 

Хоёр тал мөн Украин, Солонгосын хойгийн асуудал зэрэг олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцжээ.