Нүүсний олборлолт 10.5%-иар нэмэгджээ
2022-05-19 14:49:37
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Эрчим хүчний үндэсний газрын тавдугаар сарын 18-нд нийтэлсэн тоо баримтаас харахад, 2022 он гарснаас нааш Хятад улсын нүүрсний үйлдвэрлэл түргэн өсөлтөө хадгалж, хангамжийн хүчин чадамж тасралтгүй дээшилсэн байна. Тодруулбал: 2022 оны 1-ээс 4-р сард нүүрсний олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 10.5%-р нэмэгдсэн бол үүнд Шаньши, Шааньши, ӨМӨЗО, ШУӨЗО зэрэг дөрвөн муж, өөртөө засах орны нүүрсний үйлдвэрлэл үндэсний нийт үйлдвэрлэлийн 80.9%-г эзлэв. Мөн 1-ээс 3-р сард нүүрсний импорт өмнөх оны мөн үеийнхээс 24.2%-р буурсан бол 4-р сард сэргэж, мөн үеийнхээсээ 8.4%-р өссөн аж.