Гадаадад сурч эх орондоо буцан ирж ажиллаж буй судлаачдад хариу захидал бичжээ
2022-05-19 14:43:29
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпинь тавдугаар сарын 18-нд Наньжингийн их сургуульд ажиллаж байгаа гадаадад сурч эх орондоо буцан ирсэн залуу эрдэмтэн судлаач нарт хариу захидал бичжээ.

Тэрээр, Та нар Ли Сыгуань, Чэн Кайюань нарын зэрэг ахмад нэг үеийн эрдэмтдээс суралцаж, гадаадад эрдэм мэдлэг сурч эзэмшсэний дараа эх орондоо буцан ирж технологи, боловсролын салбарт зүтгэн, олон амжилт бүтэмж гаргасан гэдгийг сонсоод машид баярлаж байна. Наньжингийн их сургууль байгуулагдсаны 120 жилийн ойг тохиолдуулж, та бүхэн болон танай сургуулийн хамт олонд цогтой халуун баярын мэндчилгээ дэвшүүлж байна. 

“Агуу их цаг эринд төрж өссөндөө азтай” хэмээн та бүхэн захидалдаа бичсэн байна. Гадаадад эрдэм боловсрол эзэмшсэн залуу оюутнууд сэтгэл зүрхэндээ эх орноо тээж, эзэн хүний хариуцлагат байр суурь баримталж байгаа чинь амаргүй зүйл юм. Тиймээс агуу уламжлалаа залгамжлан бадруулж, эх орондоо хүчээ өргөн, ард түмний төлөө ажиллаж, улам олон эрдэм боловсролтой, ёс жудагтай боловсон хүчнийг бэлтгэхийг хүсэж байна гэжээ.

Ташрамд дуулгахад, Наньжингийн их сургууль анх 1902 онд байгуулагдсан бол 120 жилийн ойн түүхэн тэмдэглэлт цаг мөчид гадаадад сурч одоо Наньжингийн их сургуульд ажиллаж буй 120 залуу эрдэмтэн судлаач Ши Жиньпинд захидал бичиж, ажил байдлаа танилцуулжээ.