Соёлын дурсгалт зүйлсээр Хятад улсыг харахуй
2022-05-19 09:41:10
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын музейн өдөр өчигдөр буюу 5 сарын 18-нд болж өнгөрлөө. Музей бол хүн төрөлхтний соёлын өвийг хадгалж, уламжилж дараа үед хүргэх ачаа үүрэгч юм.  Олдвор дурсгалууд нь тухайн үндэстний шинж чанар, оюуны соёлыг урлалын өндөр чадварыг илгтгээд зогсохгүй дэлхийн соёл иргэншлийн солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг.  Ойрын жилүүдэд Хятад улсын дарга Ши Жиньпин олон улсын хурал чуулганд оролцохдоо соёлын дурсгалт зүйлсээр дамжуулан дэлхий нийтэд Хятад улсаа шинээр таниулж, олон соёл, иргэншил зэрэгцэн оршиж, харилцан хүндэтгэлтэй байх ёстойг дурдаж байна. Улс орнуудын найрамдлыг бэхжүүлэх гүүр, дэлхийн энх тайвныг хамгаалах хэлхээ холбоо, хүн төрөлхтний нийгмийн хөгжил дэвшлийг дэмжигч хүчин зүйл бол соёл иргэншлийн харилцаа гэдгийг онцолж байсан юм.

Дэлхийд алдар цуутай Хятадын морьт цэргийн баримал нь гадаад дотоодын соёлын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байдаг. 2014 оны 3-р сарын 27-нд, Ши Жиньпин НҮБ-ын ЮНЕСКО-ийн төв байранд энэхүү соёлын дурсгалт зүйлээ танилцуулж байсан удаатай. Хятад улсын  “Морьт цэргийн баримал” гэдэг олдворыг  та бүхэн сайн мэднэ.  Үүнийг  "газар доорх арми" гэж ч нэрлэдэг. Францын ерөнхийлөгч асан Жак Ширак музейтэй танилцаад "Пирамидыг хараагүй бол Египетэд очсон гэж тооцохгүй. Үүнтэй адил  Чиньшихуаны морьт цэргийн баримлыг үзээгүй бол Хятадыг үзсэнд тооцохгүй" гэсэн байдаг. Хоёр мянган жил хөрсөн дор нуугдсан Хятадын энэхүү соёлын гайхамшигт өвийг 1987 онд Дэлхийн соёлын өвд бүртгэсэн юм. 

Эх газрын торгоны зам, далай тэнгисийн торгоны зам дагуу орны нутгаас соёлын олон янзын дурсгал олдож байгаа нь хүн төрөлхтний соёлын болон худалдааны харилцааг холбосон эрдэнийн сувдан эрих болж байгаа юм.   

Бээжин хотноо 2017 оны 5-р сарын 14-нд зохиогдсон "Бүс ба зам" олон улсын чуулганы нээлтийн ёслолд оролцохдоо Ши Жиньпин  "Алтадсан зэс хүр" болон мянган жилийн настай "Хар чулуун” нэрэмжит хөлөг онгоцыг танилцуулж байв. Тэрээр хэлэхдээ, “Өвөг дээдэс маань 2000 жилийн тэртээ зовлон бэрхшээлийг давж, тал хээр, элсэн цөлийг туулж, Ази, Европ, Африкийг холбосон эх газрын торгоны замыг нээсэн түүхтэй. Мөн тэнгис далай гаталж, бороо, салхийг сөрж өрнө дорныг холбосон тэнгисийн торгоны замыг нээжээ. Эртний торгоны зам нь улс орнууд найрсаг харилцах шинэ цонх болж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн шинэ хуудсыг бичсэн юм. Хятадын Шаньши мужийн түүхийн музейд хадгалж буй мянган оны "Алтадсан зэс хүр", Индонезоос олдсон "Хар чулуун" нэрэмжит усан онгоц зэрэг нь түүхийн үнэнийг гэрчилж байна” гэжээ. 

"Алтадсан зэс хүр" бол  Хятадын баруун Хан улсын соёлын дурсгал бөгөөд 1984 онд Шаньши мужийн Шичуань сууринаас олдсон байна. Энэ дурсгал Хан улсын үеийн торго дурдан нь торгоны замын чухал бэлгэдэл байсныг, торгон эдлэл нь эрт үед өрнө дорнын худалдаанд чухал байр суурь эзэлж байсан гэдгийг харуулж байна. 

Мянган оны турш тэнгисийн ёроолд байсан онгоц олдсон нь эртний далайн торгоны замаар Хятад улс маш олон улстай харилцаж байсан түүхийг өгүүлж байна. Нийтийн тооллын 9 дүгээр зууны эхэнд Хятад улсаас хөдөлсөн "Хар чулуун" нэрэмжит худалдааны хөлөг онгоц Индонезийн ойролцоох тэнгисийн бүсэд осолдож живснээс хойш 1998 онд гаргаж авах хүртэл мянган он улирсан байна. Хөлөг онгоцноос 60 мянга гаруй соёлын үнэт зүйлс илрүүлсний  90 хувь нь шаазан эдлэл байж, цөөн тооны зэс толь, алт мөнгөн эдлэл, мөнгөн ембүү зэрэг мянган оны тэртээ "Хятадад үйлдвэрлэсэн" бүтээгдэхүүн олдсон юм.