Хятадад ногдуулах татварыг бууруулах эсвэл цуцлахыг уриалжээ
2022-05-19 11:25:48
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 5-р сарын 18-нд, АНУ-ын үндэсний жижиглэнгийн худалдааны холбооноос  Хятадад ногдуулах татварыг бууруулах юм уу цуцлахаар дамжин  инфляцыг  тогтворжуулах  тухай  Жо. Байдены засгийн газарт уриалжээ. 

Уг холбооноос мэдэгдэхдээ, Трампын үеийн тарифыг тэглэснээр барааны үнийг 1.3 хувиар бууруулах боломжтой. Худалдааны дайны нөлөөллөөр Америкийн импортлогчид 136.5 тэрбум долларын татвар төлөхөөс өөр аргагүй хэмжээнд хүрсэн бөгөөд энэхүү зардал эцсийн дүндээ хэрэглэгчдийн гарт шилжсэн гэжээ.