“Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чуулга уулзалтын Бээжингийн санаачилга” нйитэлжээ
2022-05-19 15:00:43
Share
Share this with Close
youtube WeChat

Тавдугаар сарын 18-нд болсон Хятадын Худалдааг дэмжих нийгэмлэг байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх их хурал болон Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чуулга уулзалт Бээжинд болж, Хятадын Худалдааг дэмжих нийгэмлэг болон 59 улс орон, бүс нутгийн худалдааг дэмжих байгууллага, бизнесийн салбарын төлөөлөл оролцож, өргөн хүрээнд санал бодлоо солилцож, хянуур судлан авч хэлэлцсний дүнд “Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чуулга уулзалтын Бээжингийн санаачилга” нйитэлжээ.

“Санаачилга”-д: Цар тахлын эсрэг хамтаар тэмцэх, дэлхийн эдийн засгийн тогтвортой сэргэлтийг дэмжих зэрэг таван агуулгаар чуулга уулалтад оролцогч талууд нийтэлг ойлголтод хүрчээ.

Цар тахлын эсрэг хамтаар тэмцэх тухайд улс орнуудын худалдаа, аж үйлдвэрийн салбарынхан эв нэгдэл, хамтын ажиллагааг эрхэмлэж, өвчин хижгийг улс төржүүлэхийг эсэргүүцэн, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаагаа тал бүрээр гүнзгийрүүлж, вакцин зэрэг олон нийтийн бүтээгдэхүүний тэгш шударга хуваарилалт болон нийлүүлэлтийг хангах хэрэгтэй гэжээ. Дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжих тухайд талууд олон талт зүлийг үнэнхүү хамгаалж хэрэгжүүлэх хэрэгтэй гэв.