Хятад, Нидерландын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
2022-05-19 09:49:44
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 18-нд Ши Жиньпин дарга Нидерландын хаан Виллем-Александр нар харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны хооронд элчин сайдын зиндааны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, Хятад Нидерланд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын хамтын хүчин чармайлтаар хоёр орны харилцаа тасралтгүй хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн. 2014 онд би Виллем-Александр хаантай хамт Хятад, Нидерландын харилцааг нээлттэй, ажил хэрэгч иж бүрэн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаанд ахиулсан. “COVID-19” дэгдсэний дараа Хятад, Нидерланд хоёр бие биенээ дэмжин тусалж, хоёр ард түмний зузаан нөхөрлөлийг харуулав. Би Хятад, Нидерландын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, хоёр орон, ард түмэнд үр өгөөжтэй, эрүүл тогтвортой хоёр талын харилцааг хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Виллем-Александр, өнгөрсөн 50 жилийн хугацаанд хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн салбарын харилцаа идэвхтэй хөгжиж ирсэн. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Нидерланд, Хятадын сайн сайхан, үр өгөөжтэй харилцаа улам бэхжиж, хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэжээ.