Жо Байдены Азид хийх айлчлалын талаар ГХЯ-ны төлөөлөгч байр сууриа илэрхийлэв
2022-05-20 19:35:23
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены Ази тивд хийх айлчлалд холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 20-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр асуултад хариулан хэлэхдээ: Ази Номхон далайн бүсэд хагарал, сөргөлдөөн гаргахаар хуйвалдахгүй байх, мөн түүнчлэн тус бүс нутагт донсолгоо, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг АНУ-д хүсэж байна гэв.

Ван Вэньбинь хэлэхдээ: АНУ-ын ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын үйл хэрэг хариуцсан туслах Сулливан саяхан Жо Байден ерөнхийлөгчийн энэ удаагийн Ази тивд хийх айлчлал нь Хятад улстай сөргөлдөхийн төлөө биш гэж хэлснийг Хятадын тал анзаарав. “Үг үйлдэл нь нэг байж, бүс нутгийн улс орнуудын хамт Ази Номхон далайн бүсийн эв нэгдэл хамтын ажиллагааны талаар хайн хэлэлцэхээс биш хагарал сөргөлдөөн үүсгэхийг хуйвалдахгүй байх, Ази Номхон далайн бүсийн нээлттэй, уужуу багтаамжтай анд найзуудын индрийг хамтаар бүтээн байгуулахаас биш түгжсэн, бусдыг гадуурхсан жижиг эвсэл гаргахгүй байх, Ази Номхон далайн бүсийн энх тайван хөгжилд тустай зүйл илүүхэн бүтээхээс биш харин Ази Номхон далайн бүсэд донсолгоо, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг Америкийн талд хүсэж байна” гэв.

 “Энэтхэг Номхон далайн эдийн засгийн бүдүүвч загвар”-ын тухай Ван Вэньбинь хэлэхдээ: Ямарваа бүс нутгийн хамтын ажиллагааны бүдүүвч загвар нь бүгд энх тайван ба хөгжлийн цаг үеийн урсгалд зохицож, бүс нутгийн улс орнууд хоорондын харилцан итгэлцэл ба хамтын ажиллагааг нэмэгдүүлэх ёстой, харин гуравдагч талд чиглэх, гуравдагч талын ашиг тусыг хохироох ёсгүй бөгөөд илэрхий сонголтын шинж чанартай, бусдыг гадуурхсан байх ёсгүй гэж Хятадын тал үзэж байна гэв.