БРИКС хоёр том асуудлыг сайтар зохицуулах ёстой
2022-05-20 22:58:17
Share
Share this with Close
youtube WeChat

Тавдугаар сарын 19-ний орой болсон БРИКС-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын цахим уулзалтын нээлтэд Хятад улсын дарга Ши Жиньпин видео илтгэл тавьж, аюулгүй байдал, хөгжлийн тухай үзэл бодлоо гүнзгий тайлбарлаж, БРИКС-ийн гишүүн орнууд олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй, бүтээлч хүчин болохын хувьд итгэл үнэмшлээ бэхжүүлж, хатуу бэрхийг сөрөн, тогтворгүй хүчин зүйлээр дүүрээд байгаа олон улсын харилцаанд тогтвортой байдал, эерэг энерги сэлбэх ёстой гэдгийг онцолсон юм. 

БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмд дэлхийн хамгийн том хөгжиж буй таван орон багтдаг бөгөөд дэлхийн улс төр, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдүгээ урьд өмнө нь байгаагүй  өөрчлөлт хувьсал болон КОВИД-19 цар тахлын давхацсан сөрөг нөлөөний өмнө БРИКС хэрхэн оршин тогтнож, онцгой үүрэг гүйцэтгэхийг дэлхий нийт анхаарч байна. 

Улс төрийн аюулгүй байдал бол БРИКС-ийн хамтын ажиллагааны чухал тулгуур юм. АНУ тэргүүтэй НАТО бусад орны аюулгүй байдлыг хохироож өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд өрөөсгөл оролдлого хийх нь зөвхөн шинэ зөрчил, эрсдэлийг бий болгож, улмаар сайн үр дүнд хүрэхгүй гэдгийг өнөөгийн Орос-Украины мөргөлдөөн дахин нотолж байна. Саяхан Ши Жиньпин олон улсын аюулгүй байдлын асуудалд чиглүүлж “Дэлийн аюулгүй байдлын санаачилга”-ыг дэвшүүлсэн юм. 19-ний өдрийн илтгэлдээ эл санаачилгын ач холбогдлыг дахин онцлоод, БРИКС-ийн орнууд бие биенийхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй гол чухал асуудлыг харгалзан үзэж, бие биенийхээ бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хүндэтгэн, ноёрхогч үзэл, хүчний улс төр, хүйтэн дайны сэтгэлгээ, бүлгийн сөргөлдөөнийг эсэргүүцэж, хамтдаа хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах ёстойг онцолсон байна. 

Хөгжил бол БРИКС-ийн орнуудын хийж биелүүлэх бас нэг гол чухал ажил үүрэг юм. Дэлхийн эдийн засгийн сэргэлтийн тодорхойгүй хүчин зүйл нэмэгдэж, тэнцвэргүй байдал үүссээр байгаа энэ үед шинэ тулгар хөгжиж буй зах зээл, хөгжиж буй орнууд эв санааны нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь урьд өмнөхөөс илүү чухал болоод байна. 

2022 онд Хятад улс БРИКС-ийн ээлжит дарга орноор ажиллаж байна. Одоогийн байдлаар Хятад улс уг механизмын хүрээнд 50 гаруй чухал арга хэмжээ зохион байгуулж, БРИКС-ийн хамтын ажиллагааг ахиулж, олон салбарт чухал ахиц дэвшил гарган, хөгжиж буй асар олон орны хөгжлийн орон зайг тасралтгүй тэлсэн юм. Энэтхэгийн Дэлхийн зөвлөх байгууллагын Хятад судалгааны төвийн захирал Прасонг Шарма хэлэхдээ, Ши Жиньпин БРИКС шинэ тулгар хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудтай яриа хэлцэл, солилцоогоо идэвхжүүлэхийг онцолсон нь маш чухал бөгөөд энэ нь дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх болно гэжээ.