АНУ-ын төрийн тогтолцооны алдааны шууд илрэл нь амиа алдагсдын тоо
2022-05-20 17:42:32
Share
Share this with Close
youtube WeChat

Америкт "Ковид-19" цар тахлын улмаас нэг сая хүн алтан амиа алдаад байна. Энэ нь АНУ-ын төрийн тогтолцоо нэг л биш байгааг харуулж байна.

АНУ нь анагаах ухааны тэргүүлэгч технологи, баялаг эх үүсвэртэй гэгддэг бөгөөд дэлхийн хүн амын 4.3 хувь нь энд аж төрөн амьдарч байна. Харамсалтай нь "Ковид-19" цар тахлаар нас барсан хүний тоо нь харин бүх дэлхийн статистикийн 16 хувийг эзэлж байгаа юм. 

АНУ хүн ардынхаа эрүүл мэндийн баталгааг хангах чадвараа алдсан гэж үү?

Тус улсад "Ковид-19" цар тахлын улмаас нас барагсдын 73 хувь нь 65-аас дээш насныхан байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь тоочсоор байна. "Вашингтон пост" сонины тоймд тэмдэглэхдээ, "АНУ ахмад настнуудын амь насыг хайхрах шаардлагагүй гэх аймшигт өвчинд автчихжээ" гэжээ. Цар тахлын улмаас АНУ-д 200 мянга гаруй өнчин хүүхэд шинээр нэмэгдсэний дийлэнх нь үндэстний цөөнхүүд аж. Тэнд үндэстний цөөнхүүд "Ковид-19" цар тахлаар амиа алдах эрсдэл цагаан арьстнуудтай харьцуулахад асар өндөр байгаа юм. Настнууд, багачууд, үндэстний цөөнхүүд АНУ-ын нийгмийн гадна хаягдаж “Ковид-19” цар тахлын өмнө хүчин мөхөстсөөр байгаа нь маргашгүй үнэн. “Хүний эрх” гэж хашгирч эрх тэгш нийгмийг уриалдаг АНУ-ын үлгэр ийнхүү үнэний өмнө хүчин мөхөстөв.