Ван И БРИСК-ын орнуудын гадаад харилцааны сайд нарын уулзалтыг даргалан хуралдуулжээ
2022-05-20 10:51:31
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 19-ны орой Бээжин хотноо  Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И БРИСК-ын орнуудын гадаад харилцааны сайд нарын уулзалтыг даргалан хуралдуулж, Өмнөд Африкийн Гадаад харилцааны сайд Наледи Пандор, Бразилийн Гадаад харилцааны сайд Карлос Франса, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, Энэтхэгийн Гадаад харилцааны сайд С.Жайшанкар нар хуралд оролцжээ. 

Ван И хэлэхдээ, таван жилийн турш БРИСК-ын орнуудын удирдагчийн стратегийн удирдлага  дор хамтын анхаарал хандуулж буй олон улсын томоохон асуудлаар  дуу хоолойгоо хүргэж, таван орны хамтын ашиг сонирхлыг нухацтай хамгаалсаар ирсэн юм. Өнөөгийн байдлаар дэлхий дахин зуун жилд тохиолдоогүй их хувьсал өөрчлөлтөд нүүрлэн, олон улсын нөхцөл байдалд олон шинэ сорилтууд цувран гарч байгаа тул бид чиг хандлагаа зөвөөр тодорхойлж, хүчээ нэгтгэн, итгэл үнэмшлээ бэхжүүлэх ёстой. Үүнд нэгт, бүх нийтийн аюулгүй байдлыг эрэлхийлэх. Хоёрт, хамтын хөгжлийг бий болгох. Гуравт, хүн төрөлхтний эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах. Дөрөвт, дэлхийн засаглалын эерэг уур амьсгалыг бүдүүрэх зэрэг санаачилгыг зөвлөж байна гэжээ.   

Гадаад хэргийн сайд нар хэлэхдээ, өнөөгийн дэлхий ертөнц шилжилтийн цаг үед орсон учраас БРИСК-ын орнууд эв нэгдэл, хамтын ажиллагаагаа нэн илүү эрчимжүүлэх ёстой бөгөөд олон талт үзлийг баримтлан, олон улсын хууль болон НҮБ-ын дүрмийн зорилт зарчмыг мөрдөж, дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэлийг ахиулж, илүү шударга, зүй ёсонд нийцсэн, багтаамжтай олон улсын тогтолцоог байгуулах ёстой гэжээ.