Цар тахлын үеэр дэлхийн музейнүүд инновацийг хөгжүүлэх шаардлагатай байна
2022-05-20 07:27:55
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 18-нд Олон улсын музейн өдөр тохиодог. Олон улсын музейн нийгэмлэгийн ерөнхийлөгч Альберто Галандини Хятадад зохиогдсон гол арга хэмжээнд видео мэндчилгээ илгээж, Олон улсын музейн нийгэмлэг болон Хятадын музейн нийгэмлэг хоорондын урт хугацааны амжилттай хамтын ажиллагааг бүрэн нотолж, цар тахлын нөхцөл байдалд дэлхийн музейнүүд нийгмийн бүх гишүүдэд дэмжлэг үзүүлэх хүрээнд инновацийг бэхжүүлэх ёстой хэмээн онцолжээ. Одоо та бүхэн сурвалжлагч Линь Вэйгийн бэлтгэсэн сурвалжлагыг хүлээн авч сонсоно уу.

Энэ жилийн олон улсын музейн өдрийг “Музейн хүч нөлөө” уриан дор тэмдэглэж байна. Олон улсын музейн нийгэмлэгийн ерөнхийлөгч Альберто Галандини Хятадад болсон Олон улсын музейн өдрийн гол арга хэмжээнд видеогоор хэлсэн үгэндээ, Олон улсын музейн нийгэмлэг болон Хятадын музейн нийгэмлэг сүүлийн жилүүдэд үр бүтээлтэй хамтын ажиллагаа явуулж, дэлхийн музейн солилцоо болон соёл иргэншлийн бие биеэсээ туршлага хуримтлуулахад үлгэр жишээ үзүүлсэн байна. Цар тахлын нөхцөл байдалд улс орнуудын музейнүүд инновацийг хөгуүүлж шинэлэг ажиллах хүсэл улам тулгам болсон юм.


"Цар тахлын үеэр музейнүүд инновацийн төв зангилаа болж өөрчлөгдөж байна. Хамгийн онцгой бөгөөд хүнд нөхцөлд дэлхий дахины музейнүүд сорилтыг даван туулж, тасралтгүй шинэчлэл хийж, онлайн болон офлайн орчинд соёл, харилцаа холбооны шинэ туршлагыг хөгжүүлэн, дижитал технологийг өргөжүүлэн ашиглаж байна. Дижитал хуваагдал нь музейг илүү хүртээмжтэй, сонирхолтой болгосон юм. Музей нь нийгмийн бүх гишүүдэд насан туршдын суралцах боломжийг олгож, олон талт байдал, харилцан ойлголцлыг бий болгоход боловсрол, мэдлэг чухал гэдгийг онцлон хэлмээр байна. Өнгөрсөн амьдралаа илүү сайн ойлгож, өнөөдөр бид хэн бэ гэдгийг таньж, биднийг ирээдүй рүү чиглүүлэх болно.”

Сүүлийн жилүүдэд Хятад улсын музейн салбар хүмүүсийн анхаарлыг татсан амжилтад хүрч байна. 2021 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн музейн тоо тасралтгүй нэмэгдэж, түүх соёл, музейн үйл ажиллагаа нь баялаг агуулгатай зохиогдож, Хятадын оюун санааг улам нягтруулан, олон нийтийн эрэлт хэрэгцээг хангаж байна гэж Хятадын түүхийн дурсгалт зүйлийн хэрэг эрхлэх газрын дарга Ли Чүнь мөн өдөр хэллээ.

"2021 онд 395 музей шинээр бүртгэгдэж, нийт бүртгэгдсэн музейн тоо 6183-д хүрч, дэлхийд тэргүүлэх эгнээнд бичигдэнэ. 5605 музей олон нийтэд үнэ төлбөргүй үйлчлэх болсон нь 90 гаруй хувийг эзэлж байна. Өнгөрсөн онд нийт музей улсын хэмжээнд 36 мянган үзэсгэлэн, 323 мянган удаагийн боловсролын үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Цар тахлын нөхцөл байдалд ч Хятадын музейнүүд давхардсан тоогоор 779 сая үзэгч хүлээн авсан байна. 3000 гаруй удаагийн онлайн үзэсгэлэн, 10 мянга гаруй удаагийн онлайн боловсролын үйл ажиллагаа зохиосон бөгөөд хүлээн авч үзсэн нийт хэмжээ 4.1 тэрбумыг давсан байна.”

Цар тахлын нөхцөлд Хятадын музейнүүд мөн олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг ахиулж байна. Ли Чунь хэлэхдээ:"Бид Олон улсын музейн нийгэмлэгийн цуглуулгыг хамгаалах хорооны 19-р ерөнхий ассамблей, хил дамнасан үзэсгэлэн, боловсон хүчний солилцоо сургалт, олон улсын музейн менежментэд оролцох зэрэг арга барилаар Хятадын соёлын олон улсын үр нөлөөг үр дүнтэй дээшлүүлж байна."

Мөн өдөр арга хэмжээний тухайн газарт үндэсний музейн сайн дурын үйлчилгээний жишгийг шалгаруулан сурталчлах үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, "Үндэсний шилдэг арван музейн үзэсгэлэн", 2022 оны "Инновац шинэлэг музей"-ийг зарлав.