98 настай зураачийн модон барын зургийн үзэсгэлэн нээгдлээ
2022-05-20 10:50:43
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын нэрт зураач Хуан Юнюйгийн модон барын зургийн үзэсгэлэн 5-р сарын 18-нд буюу Олон улсын музейн өдөр Сүжөү хотын музейд нээгдэж, түүний уран бүтээлийн замнал, 20-р зууны 40-өөс 90-ээд оны Хятадын нийгмийн хөгжлийг харуулсан "Ашима", "Хаврын түрлэг" зэрэг сонгодог 78 иж бүрдэл бүтээлийг дэлгэжээ. 


2021 онд бүтээгдсэн Хуангийн өөрийн хөрөг хүүхэд насаа тусгажээ.


Хаврын түрлэг

Өнгөрөгч зууны 50-аад онд Хуан Юнюй Хятадын баруун өмнөд нутгийн Юньнанаь мужийн Лүнань шяньд хүрч, И үндэстний нэг салбар болох Саничуудын хүүрнэл найраглал "Ашима"-д зориулан модон барын зураг бүтээжээ.


Ашима

Хуан Юнюй эл үзэсгэлэнг маш чухалчилж, тусгайлан видеогоор үг хэлж, “урлагийн замаар хэдэн арван жил зүтгэж явахдаа насаар бус хүчин чармайлтаар өчүүхэн амжилт олсон. Би зуу наслахад жил гаруй хугацаа үлдээд байна, ингээд шинэ бүтээлүүдээ хүмүүст харуулж байгаадаа баяртай байна” гэжээ. 


Хуан Юнюй гэртээ видео бичлэг хийж байна

Энэ жил 98 насан сүүдэр зооглож яваа Хуан Юнюй Хятадын төв нутгийн Хунань мужид төрсөн. Тэрээр өсвөр насандаа модон барын зураг сурсан бол эдүгээ 80 гаруй жил энэ чиглэлээр ажиллаж байна. Ташрамд дуулгахад уг үзэсгэлэн 7-р сарын 24 хүртэл үргэлжлэх юм.