Турк улс Орос, Украинтай тэнцвэртэй бодлого баримтална
2022-05-20 15:59:39
Share
Share this with Close
youtube WeChat

Турк улс Орос, Украинтай гадаад харилцааны тэнцвэртэй бодлого баримталж байгаа бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй харилцаагаа таслах бодолгүй байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган орон нутгийн цагаар тавдугаар сарын 19-нд мэдэгдэв.

Эрдоган хэлэхдээ, хямралаас хойш би Путин, Зеленский нартай утсаар нягт харилцаатай байгаа бөгөөд тусгай элч нараа хоёр улсад айлчлуулсан гэжээ. Цаашид Турк улс Орос, Украинтай гадаад харилцааны ижилхэн бодлого хэрэгжүүлэх болно гэжээ.

Хэрэв дэлхийн шинэ дайн дэгдэх юм бол бүс нутгийн улс орнуудад ашиггүй төдийгүй бүх дэлхийн ашиг сонирхолд хохирол учруулах болно гэж Эрдоган онцолжээ.