Хятадын баруун хойд нутгийн Хөхнуур мужийн өмнөд хэсэгт далайн түвшнээс 3500-4800 метр өргөгдсөн “дэлхийн дээвэр” гэгдэх Хөхнуур-Төвөдийн өндөрлөгийн төв хэсэгт Хөхмөрөн, Хатан гол, Лань Цан Жян мөрний эх авсан газар байдаг.
300-аад квадрат километр талбайтай эл бүсэд 370 гаруй төрлийн ан амьтан, 2200 гаруй төрлийн өвс ургамалтай болохоор дэлхийн өндөрлөг нутгийн биологийн төрөл зүйл хамгийн төвлөрсөн бүсүүдийн нэг болсон юм.
Хар хүзүүт тогоруу, Гималайн тарвага, Төвөд үнэг, Төвд гөрөөс, цоохор ирвэс...Гурван мөрний эх авсан газрын “шидэт элф”-үүдийг хараатай.