БРИКС-ын орнуудын гадаад харилцааны сайд нарын уулзалт эерэг үр бүтэмжид хүрэв
2022-05-20 19:40:35
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 20-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: 5-р сарын 19-ний орой хуралдсан БРИКС-ын орнуудын гадаад харилцааны сайд нарын цахим уулзалт нь дэлхийн аюулгүй байдал хийгээд хөгжлийн хамаатай маш олон чухал асуудлаар тохиролцож, эерэг үр бүтэмжид хүрснээр БРИКС-ын орнуудын удирдагчдын 14-р удаагийн уулзалтад улс төрийн бэлтгэлийг хийсэн байна гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ: “Ши Жиньпин дарга тус уулзалтын нээлтийн ёслолд видеогоор илтгэл тавьж, БРИКС-ын орнууд ойлголцол итгэлцлээ нэмэгдүүлэн, хамтын ажиллагааны холбоосоо чангалж, ашиг тусын уялдаагаа гүнзгийрүүлэн, ноёхогч үзэл болон хүчирхэг улс төрийг эсэргүүцэж, хүйтэн дайны үеийн сэтгэхүй ба бүлэглэлийн сөргөлдөөнийг эсэргүүцэн, хүн төрөлхтний аюулгүйн нэгдмэл цогцыг буй болгож, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах сайн сайхан хэтийн зорилтыг биелүүлэхийн тулд илүү их хувь нэмрээ оруулах ёстой гэж тэмдэглэв. Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И хэлсэн үгэндээ: БРИКС-ын орнууд стратегийн харилцаа холбоо, зохицуулалтаа улам эрчимжүүлж, улс төрийн итгэлцлийн үлгэр жишиг болгон, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, ажил хэрэгч үйл ажиллагааны үлгэр дууриал үзүүлж, нээлттэй, уужуу багтаамжтай байдлыг харуулан, хүч хамтран хүчирхэгжихийн үлгэр дууриал болох хэрэгтэй гэж онцолсон юм” гэв.

Ван Вэньбинь хэлэхдээ: “Уулзалтад оролцсон гадаад харилцааны сайд нар Хятадын тал даргалагч орон болсны хувьд идэвхтэй, үр бүтэмжтэй ажил өрнүүлж буйг өндрөөр үнэлэв. Тус уулзалтаар “Олон улсын чиг хандлагын шинэ онцлог шинэ сорилтын нөхцөлд, БРИКС-ын орнуудын эв нэгдэлтэй хамтын ажиллагааг эрчимжүүлье” хамтарсан мэдэгдлийг нийтэлж, олон талт үзэлд хийсэн амлалт, түүнчлэн олон улсын хууль болон “НҮБ-ын дүрэм”-ийн зорилт зарчмыг хамгаалах, улс орнуудын бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, эрх тэгш байдал түүнчлэн анхаарал хандуулж буй зүй зохистой шаардлагыг хүндэтгэх, НҮБ-ын олон улсын тогтолцоон дахь гол цөмийн үүрэг ролл гүйцэтгэж буйг хамгаалахыг онцлов. Мэдэгдэлд, олон улсын засаглалыг эрчимжүүлэн боловсронгуй болгож, глобал засаглалд ардчиллыг хүндэтгэж, харилцан ашигтай хамтын ажиллагааны үндэс суурь дээр хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахыг уриалав” гэжээ.