“Биологийн олон янз байдлыг хамгаалах конвенц”-ын хуралд идэвхтэй бэлтгэж байна
2022-05-20 19:33:29
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 20-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр асуултын хариуд танилцуулан хэлэхдээ: Хятад улс өдгөө НҮБ-ын “Биологийн олон янз байдлыг хамгаалах конвенц”-ыг гэрээлэгч талуудын 15-р удаагийн их хурлын хоёрдогч шатны хурлыг зохион байгуулахаар идэвхтэй бэлтгэж байна гэв.

5-р сарын 22 нь Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын өдөр юм. Дэлхийн биологйин олон янз байдлыг хамгаалахад Хятад улс ямар ямар хичээл зүтгэл гаргасан талаар асуусанд Ван Вэньбинь хариулахдаа: Биологийн олон янз байдлыг хамгаалахыг Хятад улс дээд хэмжээнд чухалчлан үзэж, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг эрчтэй өрнүүлж байна гэв.

Ван Вэньбинь танилцуулснаар: НҮБ-ын “Биологийн олон янз байдлыг хамгаалах конвенц”-ын гэрээлэгч талуудын 15-р удаагийн их хурлын зохион байгуулагч орон болсны хувьд Хятад улс ноднин их хурлын нэгдүгээр шатны хурлыг амжилттай зохион байгуулав. Ши Жиньпин дарга уг хуралд, Хятад улс түрүүлэн 1.5 тэрбум юанийн санхүүжилт гаргаж Биологийн олон янз байдлыг хамгаалах Күньмингийн санг байгуулан, хөгжиж буй орнуудын биологийн олон янз байдлыг хамгаалах үйлсийг нь дэмжихээр мэдэгдсэнийг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлэн сайшаасан юм. Хурлаар бас “Күньмингийн тунхаглал”-ыг баталж, дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалахад улс төрийн хөдөлгөх хүч ханагав гэжээ.