Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгийн хувь нэмэрийг өндрөөр үнэлэв
2022-05-20 09:06:44
Share
Share this with Close
youtube WeChat

 

Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэг байгуулагдсны 70 жилийн ойн хурал буюу дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих дээд хэмжээний хурал 18-ны өдөр Бээжинд болов. Дээрх хуралд оролцсон гадаадын нэр хүндтэй зочид болон олон улсын байгууллагын тэргүүн нар Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэг байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргэж, Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэг дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулахад нааштай хувь нэмэр оруулав хэмээн үзэж, Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, тахлын дараах үеийн тогтвортой хөгжлийг ахиулахыг хүсэж байна гэжээ. 

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо видео илгээлтдээ: Индонез, Хятад хоёр ижил төстэй зүйл ихтэй, хоёр орны хамтын ажиллагаа зөвхөн худалдааны хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүй. Хятад улс Индонезийн олон салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа нь хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааны харилцааг харуулж байна. Өнөөгийн байдлаар, дэлхий дахинд хөгжингүй болон хөгжиж буй орнууд гар нийлэн, дорвитой хамтын арга хэмжээ хэрэгжүүлж, илүү багтаамжтай хамтын ажиллагаа өрнүүлэх шаардлагатай байна. Индонез улс энэ жилийн G20-ийг даргалах боломжийг бүрэн ашиглаж, энэхүү алсын хараанд идэвхтэй хувь нэмэр оруулах болно гэжээ. 

Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал Ивира хэлэхдээ, Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэг хэзээд Хятад улс болон дэлхийн бусад орон хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт болон эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулахыг илүү анхаарч ирсэн юм. Одоо Ковид-19 халдвар, мөргөлдөөн, хүнсний хямрал, байгаль орчны доройтол болон уналтын эрсдэлтэй тулгараад байгаа энэ үед, олон улсын хамтын ажиллагаа урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна гэжээ.  

АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Лим Жок Хой хэлэхдээ: олон арван жилийн туршХятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэг нь Хятадын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг амжилттай ахиулсаар ирсэн юм. АСЕАН болон Хятадын эдийн засгийн харилцаа урьд өмнө хэзээ ч ийм хүчтэй, бат бөх байгаагүй юм. Царт тахлын дараах үед хурдацтай өөрчлөгдөх дэлхийн эдийн засгийн байдлыг даван туулахын тулд АСЕАН болон Хятад улс ирээдүйг харсан шинэ түншлэлийн харилцааг бий болгож байна. Үүнээс гадна хоёр тал бас АСЕАН-Хятадын чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэхийг эрмэлзэж байгаа. Энэхүү түншлэл нь өргөн хүрээтэй бөгөөд үүнд тохиромжтой нийлүүлэлтийн сүлжээ, дижитал эдийн засаг болон тогтвортой байдал гэх мэт шинээр гарч ирж буй олон чухал салбар багтаж байгаа гэжээ. 

АНУ-Хятадын бизнесийн зөвлөлийн дарга Крейг Аллен хэлэхдээ: АНУ-Хятадын Бизнесийн зөвлөл болон Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгийн хамтын ажиллагаа 50 гаруй жил үргэлжилж байна. Хоёр тал хамтдаа их амжилтад хүрч, Америк, Хятадын хоёр талт худалдааны харилцааны хөгжлийг ахиулах талаар хүчин чармайлт гаргасан юм. АНУ, Хятад хоёр бол цөм худалдааны том гүрэн байж, бизнес эрхлэлт болон инновацийн олон жилийн түүхтэй юм. Америкийн аж ахуйн нэгжүүд үргэлжлэн Хятадад анхаарал хандуулж, хоёр орны харилцааны урт хугацааны хөгжилд анхаарлаа хандуулсаар байна. Хоёр тал гэрэлт ирээдүйн төлөө хичээн ажиллаж чадна гэдэгт итгэж байгаа гэжээ. 

Японы Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгийн дарга Коно Ёхай хэлэхдээ: Японы Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэг нь Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгийг ах дүү ба анхдагч гэж үзсээр ирсэн юм, хамтдаа олон улсын худалдааг дэмжих чиглэлээр хичээн ажилладаг. Энэ жил Япон Хятад хоёр орны дипломат харилцаа хэвийн болсны 50 жилийн ой тохиож байна. Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэг дипломат харилцааг хэвийн болгох орчныг бүрдүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан юм гэжээ.