ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн онлайн хурал болов
2022-05-21 12:09:20
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 5-р сарын 20-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн цахим хурал хийж, Оросын мэдээллийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэх, Оросын мэдээллийн систем болон харилцаа холбооны сүлжээг хамгаалах, мөн энэ салбарт гадны аюул заналхийллийг хэрхэн даван туулах талаар судлан ярилцав. 

Путин хэлэхдээ: Мэдээллийн орон зай дахь Оросын эсрэг дайн аль хэдийн өрнөсөн байна, ОХУ-ын эсрэг кибер халдлагыг янз бүрийн улс орнуудаас эхлүүлсэн бөгөөд тодорхой нэгдмэл зохицуулалт бүхий төрийн байгууллагуудын үйл ажиллагаа болох юм, зарим оронд кибер хүчнүүд албан ёсоор цэргийн эгнээндээ орсон байна гэжээ. Путин цохон тэмдэглэхдээ: Сүүлийн жилүүдэд Оросын мэдээллийн технологийн дэд бүтэц дэх кибер халдлагын тоо тасралтгүй нэмэгдэж байгаа, цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш, энэ асуудал улам хурцдаж байна. Оросын эсрэг кибер түрэмгийлэл болон Оросын эсрэг хориг арга хэмжээнүүд ерөнхийдөө амжилтгүй болсон гэжээ.