Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал 0521
2022-05-21 20:26:13
Share
Share this with Close
youtube WeChat

Асуулт: 5-р сарын 22-28-ны өдрүүдэд 75 дахь удаагийн Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейн чуулган зохиогдох гэж байна. Тайванийн эрх баригчид чуулганд уригдаж оролцож чадсангүйдээ "харамсаж" байгаагаа илэрхийлсэн. Улс орнууд ДЭМБ-д захидал илгээж, Хятадын засгийн газар Тайвань энэ жилийн ДЭМА-ын чуулганд оролцохыг зөвшөөрөхгүй байгаа шийдвэрийг дэмжиж, чуулганы үеэр Тайваньтай холбогдох асуудлаар хэлэлцэхгүй байхыг хүсэж буйгаа илэрхийлж байна. Хятад улс үүнийг хэрхэн үнэлэх вэ?

Хариулт: Дэлхийд зөвхөн нэг Хятад улс байдаг. БНХАУ-ын засгийн газар нь Хятад улсыг бүрэн төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар бөгөөд Тайвань нь Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэгэн хэсэг юм. Хятадын Тайвань бүс нь Олон улсын байгууллагын арга хэмжээнд оролцохдоо заавал Нэг Хятадын зарчмаар асуудлыг зохицуулах ёстой. НҮБ-ын ерөнхий ассамблейн 2758 тоот тогтоол болон Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейн 25.1 тоот тогтоолоор энэхүү үндсэн зарчмыг баталсан байдаг. Үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон ДЭМА-н холбогдох тогтоолын эрх сүрийг хамгаалахын тулд Тайвань бүсийг энэ жилийн ДЭМА-ын чуулганд оролцохыг Хятад улс зөвшөөрөхгүй. Хятадын энэхүү шийдвэрийг олон улсын хамтын нийгэмлэг дэмжиж байна. Одоогийн байдлаар 90 шахам орон Нэг Хятадын зарчмыг баримталж, Тайванийг ДЭМА-д оролцохыг эсэргүүцэж буйгаа ДЭМБ-д илгээсэн тусгай захидалдаа илэрхийлсэн байна. Энэ нь Нэг Хятадын зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл эрмэлзэл, чиг хандлага гэдгийг дахин нотолж, ДЭМА-ын Тайваньтай холбоотой асуудлаарх ихэнх улс орнуудын зөв байр суурийг бүрэн илэрхийлж байна.