Украинд 19.8 тэрбум ам.долларын тусламж үзүүлээд байна
2022-05-21 11:57:35
Share
Share this with Close
youtube WeChat

 

Орон нутгийн цагаар 20-ны өдөр "Их 7"-ын Сангийн сайд нар болон Төв банкны ерөнхийлөгч нарын уулзалт Германы Кенигсвинтер хотын Петербург хотноо өндөрлөв. Олон орны сангийн сайд нар Украинд цаашид үзүүлэх тусламжийн талаар тохиролцоонд хүрч, "Их долоо"-гийн бүлэг Украинд дахин 9.5 тэрбум ам.долларын эдийн засгийн тусламж үзүүлэхээр болжээ. Орос-Украины мөргөлдөөн эхэлснээс хойш, G7 Украинд нийт 19.8 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж үзүүлээд байна. 

Уулзалтын албан мэдээнд тэмдэглэхдээ: "Их 7" Украиныг үргэлжлүүлэн дэмжиж, шаардлагатай бол нэн олон нэмэлт арга хэмжээ авахад бэлэн байна гэжээ. 

Германы Сангийн сайд Линднер хэлэхдээ: Украины засгийн газрын энэ оны төлбөрийн чадварыг санхүүгийн тусламжаар дамжин баталгаажуулна гэжээ.