Австри улс Оросоос байгалийн хийг рублиэр худалдан авна
2022-05-21 15:29:17
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 20-нд, Австрийн газрын тосны үндэсний компанийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, тус компани байгалийн хийг рублиэр тооцоо хийх данс нээлгэсэн гэжээ. Эх сурвалжаас үзвэл, Австрийн байгалийн хийн импортын 80 хувийг Оросоос авдаг аж.

ОХУ "нөхөрсөг бус" улс орон, бүс нутагтай "рублиэр төлбөр тооцоо хийх зарлиг" нь 4-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. 5 сарын 20-ноос эхлэн Европын олон эрчим хүчний компаниуд 4-р сарынхаа Оросын хийн нийлүүлэлтийн зардлыг төлөх эцсийн хугацааг тулаад байна. 5-р сарын 19-ний байдлаар Газпромтой байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулсан 54 компанийн тал орчим нь рублиэр төлбөрийн данс нээлгэсэн байна.