"Онлайн" марафон зохион байгуулав
2022-05-22 14:44:15
Share
Share this with Close
youtube WeChat

2022 онд БНХАУ, БНСУ дипломат харилцаа тогтоосны 30 жил, Хятад, Япон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Гурван орны харилцаа, найрамдлыг бэхжүүлэх, хамтран ажиллан хамтдаа хөгжсөн ирээдүйг байгуулахын тулд БНХАУ, Япон, БНСУ-ын хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газар саяхан "онлайн" марафон зохион байгуулсан байна.

Гүйлтийн тэмцээн 5-р сарын 13-29-ний хооронд болж, БНХАУ, Япон, БНСУ-аас тус бүр 100 тамирчин оролцох болно. Тэмцээний үеэр гурван орны тамирчид улс орондоо тэмцээнээ зохиож, тэмцээний дүн болон хувийн мэдээллээ албан ёсны вебсайтад байрлуулах шаардлагатай.

БНХАУ, Япон, БНСУ-ын хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газар нь гурван орны засгийн газар хоорондын хамтын ажиллагааны байгууллага бөгөөд 2011 онд байгуулагдсан. Тус газраас мэдэгдэхдээ, цаашид энэ төрлийн арга хэмжээг зохион байгуулж гурван орны найрамдлыг бэхжүүлэн, хамтын ажиллагааг дэмжихийг хүсэж байна гэжээ.