5-р сарын 22-нд Хятад улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад Хэргийн сайд Ван И Пакистаны Гадаад Хэргийн сайд Билавалтай хэлэлцээ хийснийхээ дараа хэвлэлийнхэнтэй уулзав.
Америкийн ерөнхийлөгч Азид хийх айлчлалынхаа үеэр "Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоо"-гоо зарлах гэж буйд улс орнууд өөр өөр байр суурьтай байгаатай холбогдуулан Ван И хэлэхдээ, Хятад улс бүс нутгийн орнуудын нэгэн адил бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тусгай санал санаачилгыг дэмжин сайшааж, харин хагалан бутаргах, сөргөлдөөн үүсгэх оролдлогыг эсэргүүцэх болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад улсад геополитикийн хувиа хичээсэн зорилго байхгүй, зөвхөн эв санаа нэгтэй хамтран ажиллах чин үнэнч сэтгэл л байдаг. Бид аль нэг улс оронтой сөргөлдөх бодол огт байхгүй, зөвхөн бүс нутгийн орнуудтай хамтдаа хөгжих гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг. 1 тэрбум 400 сая хүн амтай Хятадын асар том зах зээл нь бүс нутгийн орнуудад хэзээд нээлттэй байж, харилцан ашигтай хамтран ажиллах замаар тууштай замнах болно. Хятадыг ямар нэгэн загвар тогтолцоогоор ганцаардуулах гэсэн оролдлого нь эцэстээ өөрсдийг нь ганцаардуулах болно. Ямар нэгэн дүрэм журам зохиож Хятад улсыг гадуурхах гэсэн үйлдэл нь цаг үеийн хөгжилд гарцаагүй орхигдох болно гэжээ.