БРИКС-ийн орнуудын Байгаль орчны сайд нарын 8-р хурал боллоо
2022-05-22 12:14:58
Share
Share this with Close
youtube WeChat

 

БРИКС-ийн Байгаль орчны сайд нарын 8-р хурлыг 5-р сарын 20-ны орой Бээжинд видеогоор зохион байгууллаа. Уг хурал "ногоон ба нүүрстөрөгч багатай хөгжлийг хамтдаа ахиулая" уриан дор болж, БРИКС-ийн гишүүн орнууд ногоон ба нүүрстөрөгч багатай хөгжлийг түргэтгэх, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх, экологи, байгаль орчны хамтын ажиллагааг тасралтгүй бэхжүүлэх зэрэг агуулгаар гүнзгий харилцаж, өргөн хүрээний нийтлэг ойлголтод хүрсэн байна. 

Хятадын Экологи, байгаль орчны сайд Хуан Рунцю хэлэхдээ: Хятадын засгийн газар ногоон ба нүүрстөрөгч багатай хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, экологийн соёл иргэншлийн тухай Ши Жиньпиний үзэл баримтлалыг баримталж, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт болон байгаль орчныг хамгаалах ажлыг эрчимтэй ахиулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн иж бүрэн ногоон өөрчлөлтийг ахиулж, идэвхтэй үр дүнд хүрсэн гэжээ. 

Хурлаар "БРИКС-ийн орнуудын Байгаль орчны сайд нарын 8-р хурлын хамтарсан мэдэгдэл"-ийг хянан хэлэлцэж баталлаа. Хамтарсан мэдэгдэлд 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хурдтай хэрэгжүүлэхийн ач холбогдолыг онцолж, ногоон ба нүүрстөрөгч багатай хөгжил болон тогтвортой хөгжлийг дэмжих талаарх БРИКС-ийн орнуудын нийтлэг ойлголт болон алсын харааг илэрхийлж, БРИКС-ийн орнууд бодлогын яриа хэлэлцээг эрчимжүүлэхийг санал болгож, хамтарсан судалгаа өрнүүлж, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг хамгаалах, далай тэнгисийн хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбарт сайтар хамтран ажиллах юм байна.