Сармагчны цэцэг өвчний олон тохиолдол бүртгэгдэж болзошгүйг анхааруулав
2022-05-22 14:04:28
Share
Share this with Close
youtube WeChat

ДЭМБ-ын тоо бүртгэлээс үзвэл, 5-р сарын 21-ний байдлаар халдваргүй 12 оронд сармагчны цэцэг өвчнөөр оношлогдсон 92 болон сэжигтэй 28 тохиолдол бүртгэгдсэн байна. Дэлхий нийтэд халдварын тохиолдол нэмэгдэж магадгүй хэмээн ДЭМБ таамаглаж байна.

Сармагчны цэцэг өвчин нь Баруун Африк болон Төв Африкийн орнуудад ихэвчлэн тархдаг бөгөөд анх 2003 онд АНУ-д тус өвчин дэгдэж байжээ. 2018 оноос хойш Израиль, Их Британи, Сингапур зэрэг орнуудад Нигерээс очсон жуулчдын дундаас тус халдвар илэрч байв.

Сармагчны цэцэг өвчний шинж тэмдэг нь халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, нуруугаар өвдөх, тунгалгын зангилаа хавагнаж, дараа нь нүүр, бие дээр тархан тууралт болж хувирдаг. Халдвар авсан өвчтөн хэдэн долоо хоногийн дотор эдгэрдэг ч зарим нь хүндэрч, амь насаа ч алддаг. ДЭМБ-ын тоо бүртгэлээс үзвэл, салхин цэцэг өвчний вакцин нь сармагчны цэцэг өвчний вирусийн эсрэг 85% хүртэл үйлчилдэг аж.