Дэлхийн амь насны нэгдмэл цогцыг байгуулахыг уриалав
2022-05-22 15:15:58
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 22-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлсэн үгэндээ, хүн болгонд тогтвортой ирээдүйг эдлүүлэхийн тулд дэлхий нийтээр биологийн олон янз байдлыг хамгаалах яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Одоогийн байдлаар амьтны төрөл зүйл устаж үгүй болж байгаа хурд нь сүүлийн 10 сая жилийн дундаж хурдаас хэдэн арав, хэдэн зуу дахин хурдацтай байгаа бөгөөд улам бүр хурдассаар байна. Хүмүүс байгалийн эсрэг хийж буй ямар ч утгагүй, сүйрлийн чанартай дайнаа зогсоох хэрэгтэй гэжээ.

Тэрээр хэлэхдээ, энэ жил улс орнууд 2020 оноос хойшхи дэлхийн биологийн олон янз байдлын тогтолцоог зөвшилцөж, 2030 он гэхэд биологийн олон янз байдлыг сэргээх замд оруулах талаар нэгдсэн ойлголтод хүрэх болно. Холбогдох зорилгодоо хүрэхийн тулд тэгш эрх, хүний эрх, ялангуяа уугуул иргэдийн эрхийг хүндэтгэх ёстой. Дэлхийн бөмбөрцгийн амь насны нэгдмэл цогцыг байгуулахын тулд хүн бүр оролцоотой байхыг уриалж байна гэжээ.