Хятадын Саньяа-д олон улсын аж ахуйн нэгжийн үйлчилгээний төв байгуулав
2022-05-22 12:50:51
Share
Share this with Close
youtube WeChat

 

5-р сарын 20-ны үдээс хойш 2022 оны Хайнаний чөлөөт худалдааны боомтын хувийн аж ахуйн нэгжийн симпозиум ба бизнесийн орчны бага хурал Саньяа хотод болов, RCEP аж ахуйн нэгжийн үйлчилгээний төв болон RCEP-ийн гишүүн орнуудын Олон улсын бизнесийн үйлчилгээний цэгүүд албан ёсоор нээлтээ хийж, бизнесийн орчны хоёр дахь ээлжийн 21 ажиглагчийг элсэв.

RCEP-ийн гишүүн орнуудын анхны олон улсын бизнесийн үйлчилгээний цэгүүдэд Сингапур, БНСУ, Камбож, Малайз, Бруней зэрэг таван орон багтсан байна. Цаашид RCEP аж ахуйн нэгж үйлчилгээний төв болон RCEP-ийн гишүүн орнуудын олон улсын бизнесийн үйлчилгээний цэгүүд нь RCEP-ийн гишүүн орнуудын аж ахуйн нэгжүүдэд оновчтой нарийн үйлчилгээ үзүүлж, Саньяа хийгээд гадаадын элчин сайдын яам консулын газар, бизнесийн холбоод, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд тусалж, эдийн засаг худалдаа, аялал жуулчлал, шинжлэх ухаан технологи, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт хамтын ажиллагаа өрнүүлж, Саньяа хийгээд дэлхийн нөөц баялаг хоорондын бүх талын гүн гүнзгий холбоог цаашид ахиулах юм байна. 

Мэдээлэлд дурдсанаар, "Хайнаний чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөө"-г гаргаснаас хойш, Саньяа нь дэлхийн хөрөнгө оруулалтын сүлжээний тогтолцоог бий болгоход ихээхэн хүчин чармайлт гаргаж, Мексик, Румын зэрэг 10 гаруй оронд бизнесийн үйлчилгээний цэг байгуулжээ.