ЕХ-ны эдийн засгийн үндэслэлгүй шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэв
2022-05-22 11:28:54
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 5-р сарын 21-нд Унгарын Ерөнхий сайд Орбан Оросын эсрэг зургаа дахь удаагийн хориг арга хэмжээний талаар ярихдаа: ЕХ-ны эдийн засгийн үндэслэлгүй арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй, "Оросын эсрэг энэ бүх урьдчилан тооцоолоогүй хориг арга хэмжээ хэрэгжиж эхэлбэл, Унгарын хөдөө аж ахуйг сүйрүүлж, Унгарын эдийн засагт ноцтой нөлөө үзүүлэх болно" гэжээ. 

Сербид Нови Садын 89 дэх удаагийн олон улсын хөдөө аж ахуйн үзэсгэлэнд оролцох үеэр Орбан дээрх мэдэгдлийг хийсэн байна. 

Үүнээс гадна Орбан болон Сербийн Ерөнхийлөгч Вучич нар "Орос, Украины хоорондох урт хугацааны мөргөлдөөн нь бүс нутгийн төдийгүй дэлхийн хүнсний аюулгүй байдалд нөлөөлж, дэлхий даяар хүнсний хомсдолд нүүрлэж болзошгүй юм" хэмээн санал нэгтэй үзжээ.