Ван И Пакистаны гадаад харилцааны сайд Вилавалтай хэлэлцээ хийв
2022-05-23 09:43:47
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 22-нд Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Гуанжөү хотод айлчилж ирсэн Пакистаны Гадаад харилцааны сайд Билавал Бхутто Зардаритай хэлэлцээ хийсэн байна. 

Ван И хэлэхдээ, олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад Пакистаны харилцаа бат бэх байсаар юм. Пакистаны талтай дээд зиндааны харилцаагаа хэвээр хадгалж, стратегийн хэлхээ холбоогоо, харилцан итгэлцэл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Пакистаны тал улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах хүчин чармайлтыг эрс дэмжиж, Пакистан эв нэгдэлтэй тогтвортой байж, өөрийн улс орныхоо байдалд тохирсон хөгжлийн замаар замнахыг Хятадын тал гуйвшгүй дэмжинэ гэжээ.

Ван И цохон тэмдэглэхдээ, терроризмын эсрэг байдал хүнд байгаа нөхцөлд хоёр талаараа хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээ бүхнийг авч Пакистанд байгаа Хятад хүмүүс, байгууллага нэгж, төслийн аюулгүй байдлыг хохироосон хэрэг дахин гарахаас сэргийлэх хэрэгтэй. Пакистаны талын терроризмын эсрэг тэмцлийг Хятадын тал үргэлжлэн дэмжих болно гэжээ.

Билавал Бхутто Зардари хэлэхдээ, Хятад улс бол миний гадаад харилцааны сайдын тушаалд орсны дараа айлчлал хийж байгаа анхны орон болно. Сайн найз, сайн түнш болсны хувьд Пакистаны тал Хятадын олсон амжилтад чин сэтгэлээсээ баярлаж явдаг. Ямарваа хүчин Хятадын урагшлах алхмыг хориглож чадахгүй гэдэгт итгэлтэй байна. Пакистан Хятадын найрамдлыг хамгаалах нь Пакистаны гадаад харилцааны үндэс бөгөөд зайлшгүй сонголт болно. Пакистаны тал нэг Хятадын бодлогыг эрс баримталж, Хятадын талын амин чухал ашиг сонирхлоо хамгаалах хүчин чармайлтыг эрс дэмжих болно гэжээ.

Хоёр талаараа тал бүрийн бүтээлч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад Пакистаны эдийн засгийн коридорын байгуулалтыг аюулгүй, шуурхай, чансаатай ахиулахыг санал нэгтэй зөвшөөрсөн байна. 

Хоёр талаараа бас цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг санал нэгтэй зөвшөөрчээ.

Хэлэлцээний дараа хоёр талаараа хамтарсан мэдэгдэл нийтэлсэн байна.