Инээмсэглэл · Төвөд
2022-05-23 16:40:32
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 23-ны өдөр бол Хятад улсын Төвөдийг энх тайвнаар чөлөөлөгдсөний дурсгалт өдөр юм. 1951 онд энх тайвнаар чөлөөлөгдсөнөөс нааш Төвөдөд асар их өөрчлөлтүүд бий болж, сайн сайхан ба аз жаргал хүн бүхний сэтгэлт зүрхэнд шингэсэн байдаг. Одоо бид Төвөдийн ард олны тэрхүү ариухан, баяр баясал ундарсан дулаахан инээмсэглэлийн зурагнуудыг харцгаая.

2022 оны 3-р сарын 15-нд, Төвөдийн Лхас хотын Чюйшүй сяний Шие-рүн тосгонд уламжлалт хаврын тариалалтын ёслолын арга хэмжээ болов. Хаврын тариалалтын ёслолд оролцсон тосгоны иргэн Раба.

2021 оны 12-р сарын 29-нд, Төвөдийн Лхас хотод хүүхдүүд Рэба бүжиг бүжиж байгаа нь.

2022 оны 1-р сарын 27-нд, Төвөдийн Даншюн сяний Лүнрэнь суурингийн Уда тосгонд хонь харуулж яваа хөөрхөн охин царай дүүрэн инээмсэглэлтэй харагдана. Даншюн сянь нь Төвөдийн Өөртөө Засах Орны Лхас хотын хойд хэсэгт оршдог. Далайн төвшнөөс 4200 метр өндөрт байрлаж, өргөн уудам бэлчээртэй, өн шимлэг хөрстэй газар юм.

2021 оны 8-р сарын 22-нд, Төвөдийн Нагчуд хүмүүс төвөд бүжиг бүжиглэцгээж байгаа нь.

2021 оны 11-р сарын 25-нд, Төвөдийн Лхас хотын Чюйшүй сяньд ард олон Төвөд үндэстний “Үхрийн эвэр чулуудах” тоглоом тоглож буй нь.

2021 оны 4-р сарын 23-ны үдээс өмнө Төвөдийн Лхас хотын Будла ордны өргөн талбай болон Зүнжяо Лукан паркт иргэд баяр баясгалантайгаар бүжиг бүжиглэж байгаа нь.