АНУ эдийн засгийн асуудлыг улс төржүүлж байна
2022-05-23 19:52:48
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 23-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Азид айлчлах үеэр мэдэгдсэн “Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоо”-г эхлүүлэхтэй холбоотой асуудлаар сэтгүүлчийн асуултад харуулжээ.

Ван Вэньбин хэлэхдээ, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван Игийн хэлсэнчлэн, Хятад улс бүс нутгийн орнуудын нэгэн адил бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тустай санаачилгыг сайшаан дэмжиж байгаа боловч салан тусгаарлах, сөргөлдөөн үүсгэх оролдлогыг эсэргүүцэнэ. Бүс нутгийн хамтын ажиллагааны цар хүрээ, тогтолцоо ямар нэртэй байсан ч чөлөөт худалдааг дэмжсэн байх хэрэгтэй, харин ивээх үзлийг явуулж болохгүй, дэлхийн эдийн засгийг сэргээхэд тус дөхөм үзүүлсэн байх хэрэгтэй, харин аж үйлдвэрийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг алдагдуулж болохгүй, мөн нээлттэй хамтын ажиллагааг дэмжсэн байх хэрэгтэй, харин геополитикийн сөргөлдөөнийг бий болгож болохгүй гэж Хятад улс үздэг. Америкийн тал чөлөөт худалдааны дүрмийг мөрдөж ажиллах ёстой, харин бүс нутгийн хамтын ажиллагааны өнөөгийн бүтцэд нөлөөлж, бүс нутгийн интеграцлалд сөрөг нөлөө үзүүлэх ёсгүй юм гэжээ. 

"АНУ эдийн засгийн асуудлыг улс төржүүлэх, зэвсэгжүүлэх, хэлбүү үзэл болгож, эдийн засгийн арга замаар бүс нутгийн улс орнуудыг Хятад, Америкийн хооронд сонголт хийлгэж байна, иймээс АНУ бүс нутгийн улс орнуудад хариу өгөх ёстой" хэмээн Ван Вэньбинь онцолжээ.