АПЕК-ийн Худалдааны сайд нарын 28 дахь удаагийн уулзалт боллоо
2022-05-23 11:21:24
Share
Share this with Close
youtube WeChat

АПЕК-ийн Худалдааны сайд нарын 28 дахь удаагийн хурал 21-22-ны өдрүүдэд болов. Хуралд АПЕК-ийн гишүүн 21 эдийн засгийн цогцуудын худалдааны сайд болон төлөөлөгч, худалдаа аж үйлдвэрийн салбарын төлөөлөгч, ДХБ зэрэг олон улсын байгууллагын тэргүүн нар оролцов. Хятадын Худалдааны сайд хэлэхдээ, Хятад улс дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн тогтвортой өсөлтөд түлхэц үзүүлсээр байх болно, Хятад улс нээлттэй  байлгах үүд хаалгаа улам цаашид өргөжүүлэх болно гэжээ.
Хятадын Худалдааны сайд Ван Вэньтао хэлэхдээ, Хятад улс Ази Номхон далайн чөлөөт худалдааны бүсийг иж бүрэн, өндөр түвшинд ажиллуулахыг тууштай баримталж, Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийг чанартай хэрэгжүүлэн, АСЕАН-ы гишүүдтэй Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн 3.0 хувилбарыг идэвхтэй байгуулж, Номхон далай дамнасан иж бүрэн, дэвшилттэй түншлэлийн хэлэлцээр болон “Дижитал эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-т нэгдэн орохыг үргэлжлүүлэн дэмжиж, дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн тогтвортой өсөлтөд түлхэц үзүүлнэ гэв.
Хятад улс ДХБ-тай олон талт худалдааны тогтолцоог тууштай дэмжиж, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалж, хөгжлийн ололт амжилтыг талуудад илүү ашигтай болгоно. Хятад улс АПЕК-ийн эдийн засгийн цогцуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ДХБ-ын Сайдын хэмжээний 12-р удаагий хурлыг хамтаар ахиулж, цар тахлын эсрэг тэмцэх, ДХБ-ын шинэчлэл зэрэг асуудлаар бодит үр дүнд хүргэхэд бэлэн байна.