Байдены бие хамгаалагч хүн зодсоныхоо дараа улсдаа буцжээ
2022-05-23 16:17:55
Share
Share this with Close
youtube WeChat

Жо Байдены бие хамгаалагч “БНСУ-ын иргэнийг зодсон”-ныхоо дараа яаралтай улсдаа буцжээ. 19-ний үүрийн 4 цаг 20 минутын үеэр АНУ-ын Нууц албаны ажилтан согтууруулах ундаа хэрэглэсний дараа Жо Байден ерөнхийлөгчийн буусан буудлын төв хаалганд 20 гаруй настай нэгэн БНСУ-ын эрэгтэйг зоджээ. Хэрэгт холбогдсон АНУ-ын нууц албаны энэ хоёр ажилтныг өдгөө нэгэнтээ улсад нь буцаажээ.

Америкийн CBS-ын мэдээлснээр, АНУ-ын засгийн газар тус хоёр хүнд согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх талаар мөрдөн шалгалт хийж байна гэжээ. БНСУ-ын Ёнхап агентлагийн мэдээлснээр: нууц албаны энэ хоёр ажилтан мансууруулах бодис хэрэглэсэн эсэх шалгалтыг ч хүлээнэ. Тогтоол ёсоор бол АНУ-ын ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хамгаалах нууц албаны хүмүүс үүрэгт ажил эхлэхийн 10 цагийн өмнөөс согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог. Энэ тогтоол нь Америкийн дотоодод төдийгүй хилийн чанадад ч хэрэгжүүлдэг гэжээ.

Энэ хэрэг БНСУ-д ихээхэн дуулиан дэгдээгээд байна. “Сөүлийн мэдээ” мэдээлэлдээ: Бүс нутгийн нөхцөл байдал эмзэг байгаа үед БНСУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын хэлэлцээний аюулгүй байдлыг хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаа Америкийн талын хүмүүс ийм маргаан үүсгэсэнд харамсаж байна. Тэд ямар ч шийтгэл аваагүйгээр нэн даруй Америктаа буцсан явдлыг БНСУ-ын цөөн бус иргэд тэвчихгүй байгаа бөгөөд БНСУ-ын Цагдаагийн талынхныг хэргийн үйл явцыг нарийн тодруулах ёстой гэж үзэж байна. Мөн цөөн бус хүмүүс хэлэхдээ, Америкийн мэдээллийн хэрэгсэл мэдээлсний дараа БНСУ-ын мэдээллийн хэрэгсэл дөнгөж мэдээлсэн, энэ бол “дуу ч гаргахыг зүрхлэхгүй доромжлол” гэсэн байна.