Халдварын эсрэг хэвийн шинжилгээний механизмыг боловсронгуй болгоно
2022-05-23 16:25:12
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн Цар тахлын халдварыг хянаж сэргийлэх нэгдсэн механизмын 5-р сарын 23-ны үдээс хойших 3 цагт хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Үндэсний эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч, Суртал ухуулгын хэлтсийн дэд дарга Ми Фэн хэлэхдээ:

Хэвийн хяналт шинжилгээний механизмыг боловсронгуй болгож, мужийн төв хийгээд 10 саяас дээш хүн амтай хотуудад алхаад 15 минут явахад л нуклейн хүчлийн шинжилгээ авах цэг байрлуулж, олон нийт ойролцоох газраа очиж нуклейн хүчлийн шинжилгээ хийлгэхэд нь дөхөм үзүүлэх болно. Нуклейн хүчлийн шинжилгээг тогтмол хийж, коронавируст халдварыг эрт илрүүлэхийн тулд чухал салбарууд болон хүмүүст шинжилгээ хийх давтамжтай нэмэгдүүлнэ гэжээ.